Засгийн газраас боловсролын сургалтын чанарыг дээшлүүлэх, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн шаардлага хангаагүй сургуулиудын тоог цөөлөх бодлогыг хэрэгжүүлж байгаа юм. Энэ хүрээнд зургаан сургуулийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох дүгнэлт гарган, гурван сургууль бусад сургуультай нэгдэж, дөрвөн сургуульд хугацаатай үүрэг даалгавар өгчээ.
Боловсролын үнэлгээний байгууллагуудаас хувийн хэвшлийн 18 дээд сургуульд хяналт, шинжилгээ-үнэлгээ хийсэн байна. Үнэлгээний дүнд үндэслэн дээрх сургуулиудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгож, зарим сургуулийг бусад сургуульд нэгтгэх зохицуулалтыг хийх шийдвэр гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна