АТГ-аас ЖДҮХС-ийн зээлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Солтан, Л.Энхболд, Д.Дамба-Очир нарын хэргийг шүүхэд шилжүүлэх саналаа прокурорт хүргүүлээд байгаа.
Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны ТНБД дарга Д.Энхбат, "Наму дэвжих" ХХК-ийн захирал Ш.Мөнхбаяр, "Топ мах боловсруулах" үйлдвэрийн Б.Мөнхтулга, "Жаргалант харвест" ХХК-ийн захирал Л.Батсүрэн нарыг тус тус яллагдагчаар татахаар болсон байна.
Ш.Мөнхбаяр нь "Наму дэвжих" ХХК-ийн захирал бөгөөд тухайн компанитай БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат холбогддог юм. Учир нь тэрбээр тус компанид хувь эзэмшдэг байсан бөгөөд ЖДҮХС-аас 1,6 тэрбум төгрөгийн зээл авсан байдаг. ЖДҮХС-ын зээлийн маргаан яригдаж эхлэх үед сайд Н.Цэрэнбат "Тухайн компани нь надад хамаагүй. Ш.Мөнхбаярт зарсан" гэсэн тайлбарыг өгөөд байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна