АТГ-ЫН ШИНЭ УДИРДЛАГУУД: ХЭН НЬ ХЭН БЭ

О.Шүрэнцэцэг
2019/04/17

АТГ-ын Дэд дарга Ц.Нямдорж ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр энэ байгууллагын шинэ дарга нарыг томилох ажил үндсэндээ шуударсан. Өөрөөр хэлбэл, өөр өөрийн хүмүүсээ суулгах, тохиролцоо ерөнхийдөө бүрдэж, тогтсон мэдээлэл байна. Тодруулбал, АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж өөрийн гараар бичсэн өргөдлөө УИХ-ын даргад өгсний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргал мөн л УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, хоёр цаг орчим ярилцаж суужээ. Ямар асуудал ярилцсан нь тодорхойгүй ч АТГ-ын дарга нарын суудал ерөнхийдөө эзгүйрсэн нь энэ уулзалтаар тодорхой болсон бололтой.

Өөрөөр хэлбэл, АТГ-ын шинэ удирдлагуудыг тодруулж, тохиролцоонд хүрсэн байна. Ингэхдээ АТГ-ын даргаар З.Дашдавааг, Дэд даргаар Н.Ууганбаярыг томилохоор болсон гэх эх сурвалжийн мэдээлэл байна.

З.Дашдаваа гэж хэн бэ

Зандраагийн Дашдаваа эрхзүйч мэргэжилтэй, Хэнтий аймгийн харьяат. 1995 оноос Хэнтий аймгийн Эрүүгийн төлөөлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн. Баянгол, СХД-ийн Цагдаагийн хэлтэс, Говь-Алтай аймгийн Цагдаагийн хэлтэст Эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж байсан. 2017 оноос СБД дэх Цагдаагийн 2-р хэлтсийн даргаар ажиллаж байгаад өдгөө ЦЕГ-ын Дэд даргын албан тушаалыг хашч байгаа.Цагдаагийн хурандаа цолтой. Түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэсэн бор шувуу ч нисч байна.

АТГ-ын Дэд даргаар "Хэлмэгдсэн хурандаа", АТГ-ын унаган ажилтан нарын нэр яригдаж байна

АТГ-ын Дэд даргад Н.Ууганбаяр, Ж.Батсайхан нарын нэр яригдаж байна. Н.Ууганбаярыг салбарынхан нь "хэлмэгдсэн хурандаа" хэмээн нэрийддэг бол Ж.Батсайхан нь АТГ-ын ХОМ хариуцсан хэлтсийн даргаар 10 гаруй жил ажилласан хүн юм.

Н.Ууганбаяр гэж хэн бэ

Өвөрхангай аймгийн харьяат Н.Ууганбаяр нь ЦЕГ-ын даргаар Б.Билэгт ажиллаж эхлэхэд ЦЕГ-т шинээр ирсэн дарга нарын нэг байсан. Тодруулбал, Эрүүгийн цагдаагийн албаны даргаар ирсэн юм.

Тэрбээр 2015 онд салбарынхаа сайд Х.Тэмүүжинг тагнаж чагнасан асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж, цагдаагийн цол, формоо хураалгасан байдаг. харин эцэст нь 3 шатны шүүх түүний хэргийг хэрэгсэхгүй болгон үндэслэлгүйгээр ажлаас халагдсан болохыг тогтоон, хурандаа цолыг нь сэргээсэн.

Н.Ууганбаяр нь АНУ-ын Холбооны мөрдөх товчооны академийг 2008 онд төгссөн, Фениксийн их сургуулийн хуулийн магистрт суралцсан. Түүнийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хүн гэх яриа бий.

Ж.Батсайхан гэж хэн бэ

АТГ-ын даргаар Б.Дангаасүрэн томилогдоход 4 даргыг шинээр томилсны нэг нь Ж.Батсайхан. Тэрбээр АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлэг, ашиг сонирхлын зөрчил хянадаг байсан. Тэндээсээ ШШГЕГ-ын дэд даргаар очоод байхад нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж чөлөөлсөн байдаг. Гэхдээ хурандаа Ж.Батсайханы нэрийг Ерөнхийлөгч Х.Баттулга татсан гэх мэдээлэл байна. Түүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдын хүн гэх нь бий

АТГ-ын даргаар Х.Энхжаргал ажилласаар байгаа боловч шинэ дарга нарын нэрс ийнхүү яригдаж байгаа нь хуулийн зохицуулалтыг ашигласан хэлбэрээр шийдэх боломж байгаагаар хэрэгжих боломжтой. Тодруулбал, шинэ дарга томилогдсоноор өмнөх даргын бүрэн эрх дуусгавар болох хуулийн заалтын дагуу АТГ-ын дарга нарыг томилчихвол одоогийн даргын бүрэн эрх дуусгавар болох юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 29 минутын өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 2 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 2 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 2 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 3 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 3 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 3 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 4 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 6 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 8 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 9 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 9 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 9 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр