Дөрөвдүгээр сарын 18-нд болох үйл явдлын тойм:
Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
08.30 цагт Архивын ерөнхий газарт Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно. Утас: 91011777
09.00 цагт МУИС-ийн Номын санд Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад эхэлнэ. Утас: 88086225
09.00 цагт ШАУ-ийн тэргүүлэгчдийн газарт "Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга" олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
11.00 цагт Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар мэдээлнэ.
11.00 цагт Сүхбаатарын талбайд "Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн"-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.
14.00 цагт МУБИС-ийн "В" байранд ерөнхий боловсролын 40 сургуульд физик сургалтын лаборатори, туршилтын багц багаж хүлээлгэн өгнө. Утас: 89010199, 95118099
14.30 цагт Нийслэлийн иргэний танхимд "Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь" төслийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулна. Утас: 89021096, 99260627
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна