Хэд хэдэн улсад суух элчин сайдын томилгоо хүлээлт үүсгээд байгаа билээ. Тодруулбал ГХЯ-наас 10 орчим оронд суух Элчин сайдын томилгооны асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулахад бэлэн болоод байгаа гэсэн мэдээллийг зарим эх сурвалжууд мэдээллэж байна.
Өнгөрсөн онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дууссан.
Нэр нь яригдаж буй хүмүүст ГХЯ-ны Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр , Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилогдох талаар яригдаж эхэлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна