Өнгөрсөн амралтын өдрүүдэд Годойн ам, Шадивланд гарсан түймрийн улмаас 20 гаруй айлын байшин шатаж, байгаль орчинд ч ихээхэн гарз хохирол үүссэн.
Уг түймрийн голомтод Нийслэлийн шинэхэн дарга сельфидэж албан тушаалаа зарласан байна.
Тодруулбал Нийслэлийн Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн ажлаа саяхан авсан Д.Мөнхжаргал дүрэлзэн шатаж буй байшингийн өмнө өөрийн зургаа авчээ. Түүнд түймэр гарах, иргэдийн гарз хохирол бус албан тушаал нь чухал гэдгийг доорх зураг гэрчилж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна