Шинээр жолооч болсон, ангилал ахиулсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрх нь сэргэсэн, үнэмлэхээ солиулахаар өгсөн 60 орчим мянган иргэний жолооны үнэмлэхийг энэ сарын 15- наас хэвлэж эхэлжээ. Үнэмлэхээ захиалсан болон оны өмнө захиалсан иргэд нийлүүлэлт эхлэхээр "Монгол шуудан" компаний захиалгын утсанд хандаж авч болно гэдгийг албаныхан хэллээ.
Түүнчлэн "Дүнжингарав" худалдааны төв, "Драгон" төв, Бүртгэл хяналтын төвийн үйлчилгээний танхимаас тухайн үнэмлэхээ авч болно. Жолооны үнэмлэх хэвлэж эхэлсэн байгаа бөгөөд 20-30 хоногийн дотор хэвлэж дуусгах юм байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна