Улсын ерөнхий прокурорын орлогчоор М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг томилох эсэхийг өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэнэ. Өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь тэднийг дэмжсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Иргэний нийгэм, хүний эрхийн бодлогын зөвлөх Г.Уянгын танилцуулснаар Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 17, Прокурорын тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэг болон Монгол Улсын Ерөнхий прокурорын саналыг тус тус үндэслэн Максимын Чинбат, Содонгийн Алиманцэцэг нарыг Монгол Улсын Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна