Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 15 цагт Баянхонгор аймагт 3 настай хүү, 3 метрийн гүнтэй худагт унаж харамсалтайгаар амиа алджээ. Хэргийн талаар тодруулахад Баянхонгор аймгийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа бөгөөд малчин айлын А гэх хүү худаг дээр аав ээжтэйгээ мал услахаар очоод, аав ээж нь мал хариулж байхад худаг руу унаж амиа алджээ.
Эцэг эхчүүдийг хүүхэддээ хараа хяналт сайтар хандуулж байхыг анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна