Ц.НЯМДОРЖ: БОЛДОГ БОЛ ӨНӨӨДӨР Ч ГЭСЭН СУЛЛАХ САН

Н.Мижидмаа
2019/04/18

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар "Түр хороо байгуулах тухай" УИХ-ын тогтоолын төслийн төслийг хэлэлцэж эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ. Тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт асуусан юм. Энэ үеэр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар байр сууриа илэрхийлж ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дараах зүйлийг хэллээ.

Хууль зүйн, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Энэ хэргийг нууцаас гаргах гэж найман сарын ажил болсон. Асар их эсэргүүцэлтэй тулгарсан. Хоёр удаа Засгийн газрын хуралдаанаар оруулж байж арай гэж нууцаас гаргасан. УЕП-ын архивд өгчихсөн. Ил болгов гэсэн дардастай, тэгсэн атлаа шатны шүүхийн шийдвэрийг УЕП-ын хуучин удирдлагууд үзүүлж харуулахгүй гээд хав дарж хэвтээд өнөөдрийг хүрсэн. Нууцаас гаргасан асуудлыг шинэ удирдлага нь хууль журмынх нь дагуу танилцуулах байлгүй дээ. Гурван шатны шүүхийн шийдвэртэй тавилцчихвал худлаа гэдгийг дотор нь биччихсэн байгаа. ил болсных нь дараа би дахин дахин уншсан. Ингэж энэ хэргийг будлиантуулсан хүмүүс хариуцлагаас зугтаж одоог хүртэл хав дараад байгаа. Гурван шатны шүүхээр аваад хүмүүс нь ял авчихсан байхад ил болгоход хууль зөрчих асуудал байхгүй. Ингэж нууцлах нь хуульдаа ч харш. Энэ түр хороо зөвхөн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг судалж, хуулийг яаж зөрчив, яаж эрүүдэн шүүж хилээр хэрэг үүрүүлэв гэдгийг судлах зорилготой ажлын хэсэг. Эрүүдэн шүүсэн нь үнэн, хуурамчаар материал бүрдүүлсэн нь ч үнэн. Хэлмэгдүүлсэн нь үнэн. Үүнээс илүү аймшиг гэж байдгийг би мэдэхгүй. Энэ ажлын хэсэг мөн УИХ дахин Монголын түүхэнд балмад явдал гарахыг таслан зогсоох ёстой гэж бодож байна. 1937 оны буудахаас бусад бүх аргыг хэрэглэсэн. Зөвхөн ял эдэлж байгаа гурван хүнийг ч бус тэдний ар гэрийнхнийг дарамталж, утсыг нь тагнаж чагнаж гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Ийм аймшиг байж болох уу.Түр хороо зарим зүйлд орохгүй. Түр хороо ил болгосон таслан шийдвэрлэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал зэргийг үзэхэд ерөнхийдөө дүн гарчихна.Олон нийтэд бичлэгийг үзүүлэх эсэх асуудлыг Түр хороогоор дахин авч хэлэлцэх юм байлгүй дээ. Миний хувьд олон нийтэд үзүүлэхэд гэмгүй л гэж хэлнэ. Мөн хуулийн шүүхийн байгууллагын ажилчдад энэ бичлэгийг үзүүлнэ гэж бодож байгаа. Том зааланд нэг дор цуглуулж үзүүлээд дахин ийм зүйл хийхгүй шүү гэдгийг нь хатуу анхааруулах шаардлагатай. Ял эдэлж байгаа хоёр хүнийг суллах боломж байгаа. Энийг хийлгэхгүй нэг ч гэсэн өдөр хожих гэсэн сонирхолтой хүмүүс бий. Дээд шүүхийн Эрүүгийн танхимын таван шүүгч хуралдаад энэ шийдвэрийг гаргачихсан. ТЕГ, УЕП-ын хуучин удирдлагууд энэ асуудалд орооцолдчихсон учраас замд нь элдэв саад хийгээд болохгүй байна. Би энэ асуудлыг өдөр бүр ярьж байгаа. Уг нь хуульдаа гэмгүй хүнийг нэг минут ч саатуулах эрхгүй. Болдог бол өнөөдөр ч гэсэн суллах сан.

Ийнхүү гишүүд асуулт асуусны дараагаар Түр хороо байгуулах төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 3 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 5 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 5 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 5 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 6 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 6 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 7 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 7 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих 9 цагийн өмнө
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд 11 цагийн өмнө
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна 12 цагийн өмнө
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна 12 цагийн өмнө
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна 12 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд Өчигдөр
Даланзадгад-Мандалговь, Цогтцэций-Мандалговь чиглэлд гарах хөдөлгөөнийг​ хязгаарлалаа Өчигдөр
"Утсаар ярьчихаад ирье" гээд гарсан 33 настай залуу алга болоод таван сар болж байна Өчигдөр
С.Чинзориг: "Д" вирустэй иргэдийн интерпирон эмийг оруулж ирэхээр хэлэлцээр хийсэн Өчигдөр
Н.Учрал: И-Монгол систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо Өчигдөр
ОБЕГ: Улаанбаатарын 976 барилгын 206 нь газар хөдлөлтөд тэсвэртэй Өчигдөр
Дундговьд 3.8 магнитудын хүчтэй газар хөдөллөө Өчигдөр