Өнөөдөр Булган, Төв, Хэнтийн нутаг, Сэлэнгийн өмнөд, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна гэдгийг цаг уурын байгууллагаас мэдээллэсэн . Тиймээс Малчид, иргэдийн анхааралд: Өнөөдөр ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
Яг одоо Баруун хараа, Хонгорт зэрэг газруудад шороон шуурга шуурч байгалийн ноцтой үзэгдэл болж байна. Тиймээс Дархан, Эрдэнэтийн чиглэлд явж байгаа, явах гэж байгаа ард иргэдэд анхаарал болгоомжтой зорчихыг онцгойлон анхааруулж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна