УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг чөлөөлөх саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн.Үүнтэй холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханаас тодрууллаа.
-Таныг ажлаа хангалтгүй хийсэн гэх үндэслэлээр огцруулах саналыг УИХ-д өргөн мэдүүлсэн. Та үүнтэй санал нийлэх үү?
-УИХ-ын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд тавьсан асуудал. УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцээд шийдвэрлэх байх.
-Та өөрийгөө сайн ажилласан гэж дүгнэж байгаа юу?
-Би өөрийгөө ажлаа сайн хийсэн гэж дүгнэж байн байна.
-Капитал банкны үйл ажиллагаа 2015 оноос доголдож эхэлсэн гэдэг. Тус банканд эрт арга хэмжээ аваагүй учир шалтгаан нь юу юм бэ?
-Бид ОУВС-ийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 2017 онд Монголын 14 банканд активийн чанарын үнэлгээ хийлгэсэн. Энэ үнэлгээний үр дүнгээр зургаан банк өөрийн хөрөнгийн дутагдалтай гарсан. Эдгээр банкуудад 2018 оны 12 сарын 31-ны дотор өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхөх даалгаврыг өгсөн. Таван банк өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхсөн. Нэг банк өөрийн хөрөнгийн дутагдлыг нөхсөнгүй. Тиймээс Банкны тухай хуулийн дагуу арга хэмжээ авсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна