БАРИЛГААС АВТОМАШИН ДЭЭР ЦЕМЕНТЭН ЧУЛУУ УНАЖ НЭГ ХҮН БЭРТЛЭЭ


Нийслэлийн Сүхбаатар дүүргийн I хороо, Хүүхдийн ордны ард барьж байсан барилгаас автомашин дээр цементэн чулуу унаж, дотор нь байсан хүнийг гэмтээжээ. Энэ талаарх дуудлага Цагдаагийн байгууллагад өнөөдөр 13.30 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу Цагдаагийн байгууллагынхан тухайн газарт яг одоо шалгалт хийж байна. Хэрэг явдлын улмаас хүн бэртэж гэмтсэн үү гэдгийг тодруулахад "Нэг хүн бэртсэн гэсэн дуудлага өгсөн" гэлээ.

Харин хэрэг явдал гарах үед уг автомашинд сууж байсан иргэн болсон явдлын талаар цахим хуудсандаа ийн бичжээ.

Тэрбээр "Гэнэт том цементэн чулуу автомашиныг нь цөмлөн унаж, машины салон болон урд хайрцаганд байсан юм эвдэрсэн. Тэсрэх бөмбөг шиг. Ямар хүчтэй орж ирсэн нь ойлгомжтой байх. Үнэндээ одоо ч шокноосоо гарч чадаагүй л байна. Жаахан л урагшилсан бол миний дээр эсвэл урд байсан 2 хүний аль нэгний дээрээс унах байлаа. Магад би ингээд юм бичээд суухгүй ч байсан байх. ТА ЯМАР АЗТАЙ ЮМ БЭ гэж бодож байна уу?. Тиймээ хэн ч амиа алдаагүй. Хэн ч ямар нэг эд эрхтэнээ гэмтээгээгүй. Гэхдээ бидний хэн нэг нь АМИА АЛДАЖ эсвэл НАСААРАА хөгжлийн бэрхшээлтэй болж болох байсан гэдгийг бүү март… Хотын гудмаар алхаж яваад, гэрлэн дохион дээр түгжирч байгаад, найзуудтайгаа инээлдэж яваад л бид амь насаа алдаж болох ийм л аймшигтай хотод оршин байна. Дайн дажинтай улсаас бид юугаараа ялгарах юм бэ? Хариуцлагагүй хүмүүсээс болж хэдэн хүн золгүйгээр амь насааа алдсан бол. Хэдэн хүн энэ бүхний золиос болж хайртай үрсээ, найзаа, гэр бүлийн гишүүнээ ахиж хэзээ ч харахгүй болсон бол. Яасан их харуусал вэ? Хэдхэн жилийн өмнө нэгэн сайхан залуу Тэнгис кино театрын өмнөх барилгаас унасан төмөрнөөс бол амь насаа алдсан. Мөн хэд хэдэн аймшигт хэргүүд гарч байсан. Тэр бүхнээс сургамж аваагүй гэж үү? Хэн үүнд хариуцлага хүлээсэн юм бэ. Хэн энэ бүгдийн төлөө ажилласан юм бэ. Тэр аймшигт хэргүүдээс хойш юу хийсэн юм бэ. Бид гайхсаар, бухимдсаар л… Таны хажууханд аюул оршсоор. Хэн нэгэн алга болж л байдаг. Хэн нэгэн үхэж л байдаг. Хэн нэгэн хүчирхийлэлд өртсөөр л байдаг. Гэхдээ хэн тэр бүхний төлөө юм хийх юм бэ. Бүгд л дөжирчихсөн. Бид дасан зохицож эхэлсээр. Бид нийгмийн хамгийн муу бүгдтэй дасан зохицож эхэлжээ. Ямар ч дуу хоолой үгүй. Дуугарсан нэгнээ дэмждэггүй. Дэмжье гэсэн зориг үгүй. Бие биедээ итгэхээ больсон. Зөвхөн би л болж байвал гэсэн амин хувиа хичээгч нар болж хувирсаар. Харамсалтай юм. Тиймээс бүгдээрээ өөрчлөгдье. Бүх зүйлсээс урьдчилан сэргийлдэг байя. Аюултай бүх зүйлсээс өөрсдийгөө бас бусдыг хамгаалдаг байя. Хүн бүрт ээлтэй хот бүтээхийг мөрөөдөж суух биш өөрсдөө бүтээхэд хувь нэмрээ оруулъя. Чимээгүй ажиглагч биш оролцдог, дуугардаг, шаарддаг, шудрага бус зүйлсийг жигшдэг, түүнийг таслан зогсоодог байя. Дор бүрнээ хариуцлагатай байя. Хүний төлөө, улс орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй байя. Зүгээр л амьдрах биш утга учиртай амьдръя залуус аа. Ууж, идэж, наргиж цэнгэх, ухаангүй, болчимгүй үйлдэл бүхнээ засч залруулъя. Бүгдээрээ хүн шиг хүн байж, жинхэнэ амин хувиа хичээх үзлээсээ татгалзъя. Чин сэтгэлээсээ залуусаа. Хүмүүс ээ. Уучлаарай. Шокноосоо гарах гээд л биччихлээ. Дараа арай өөр өнцгөөс, та бүхнийг уриалсан бичвэр оруулъя. Өнөөдөр үнэхээр хар бараан өдөр байлаа. 2019.04.19" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 3 цагийн өмнө
Б.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 3 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 4 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 4 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 4 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 4 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 5 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 5 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 6 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 6 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 7 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 7 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 7 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 8 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 8 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 9 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 9 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 10 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 10 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 11 цагийн өмнө