ГУДАМЖИН ДАХЬ БОЛООД СЭТГЭЛГЭЭН ДЭХ ХОГНООСОО САЛЦГААЯ

3 цагийн өмнө

"Баянзүрх дүүрэг хогондоо дарагдсан, саарал дүүрэг" хэмээн хотын дарга С.Амарсайхан шүүмжилсэн. Манай сурвалжлах баг өнөөдөр хогондоо дарагдсан хэмээн цоллогдоод байгаа тус дүүргээс сурвалжилга бэлтгэсэн юм.

Бяцхан дурсамж

Өвөө маань хогны машин ирэхээр халуун цай, талх, хиам барьж гараад ачигч, жолооч 2-т өгөөд, хогоо ачуулаад явуулдаг байлаа. Тэгээд "үс толгой, хувцас хунар нь авах юмгүй үнс тоос болсон энэ хүмүүсийн ачаар бид цэвэрхэн байгаа юм шүү" гэж хэлдэг байсан юм.

Гэтэл өнөөдөр, хогны асуудал сурвалжлан явахад байдал эсрэгээрээ мэт санагдсан. Тодруулбал, хогны машин ирээд хог ачиж байхад зарим хүмүүс ууттай хогоо аваачаад жалга руу асгадаг, өнөөдөр хогоо ачуулчихаад маргааш нь ТВ-д "хог ачихгүй хэдэн сар боллоо" гэж ярьдаг гэх юм. Бид гудамжин дахь хогноосоо гадна сэтгэлгээн дэх хогноосоо салах цаг болжээ.

24800 ӨРХ, 1100 ААН-ИЙН ХОГИЙГ 80 АЖИЛЧИН ЦЭВЭРЛЭДЭГ

Баянзүрх дүүрэгт нийслэлийн нийт хүн амын 24 хувь нь оршин суудаг, 28 хороотой. Хороодыг 4 хэсэг болгон 4 нийтлэг үйлчилгээний газар /НҮГ/ хариуцан цэвэрлэгээ үйлчилгээг хийдэг байна. Бидний зорин очсон эхний газар бол БЗД-ийн 5-р хороо, Монелын эцэст байх "Нийтлэг үйлчилгээний газар-3" Тэд байшин хороодод 5-6 цагийн хороонд, гэр хороололд 8-9 цагийн хооронд ажлаа эхлүүлдэг. Айл өрх, аж ахуйн нэгжийн хогийг график хуваарийн дагуу тээвэрлэдэг байна. Тус НҮГ-ийн инженер Ө.Энхсайхантай ярилцлаа.

ХОГ АЧИЖ БАЙХАД ХОГОО ЖАЛГА РУУ АВААЧААД ШИДДЭГ АЙЛУУД ИХ БАЙНА

БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3"-ийн инженер Ө.Энхсайхан "Бидний хувьд хог ачих хугацаат хуваариас хоцорч хогоо ачсан тохиолдол ховор. Манай ажлын гол садаа бол улстөр. Бидэнд нам ямар ч хамаагүй. Хийх ёстой ажлаа хийгээд явж байхад намын хамааралтай зарим айлууд ажлыг маань их харлуулдаг. Энэ л ажлын маань бэрхшээл болдог доо. Өөр бас нэг асуудал нь бүх автомашинуудын маань ашиглалтын хугацаа дууссан тул эвдрэл их. нэг машин эвдрэхэд л бусдынх нь ачаалал нэмэгдэж, хуваарь тасрахад хүрдэг. Гэхдээ бид монголчлохыгоо сонголчлоод засч янзлаад, хуваарь ёсоор ажлаа хийж байна. Үүнийг иргэд маань ойлгож, хогоо хашаанаасаа гаргаж хаяхгүй, хогшны машиныг очих үед нь ачуулчихаад байвал ямар ч асуудал үүсэхгүй гэдгийг л хэлмээр байна" гэлээ.


БИДНИЙ ХӨДӨЛМӨРИЙГ ҮГҮЙСГЭЭД БАЙГААД НЬ ХААЯА УРАМ ХУГАРДАГ

Бид Баянзүрх дүүргийн 5, 14, 19, 23 дугаар хорооны нутаг дэвсгэрээр явж, сурвалжилсан. Өнөөдөр нийслэл даяар их цэвэрлэгээний өдөр тул хаа сайгүй орчин тойрноо цэвэрлэсэн хүмүүс байлаа. Бид 19-р хороонд төлөвлөгөө ёсоор хог ачиж байсан ажилтнуудтай уулзаж, ярилцсан юм. Тэд сүүлийн үед улстөрийн хүрээнд яригдаж буй "Хогондоо дарагдсан дүүрэг" гэх бухимдалтай хандаж байсан. Учир нь төлөвлөгөө тасарч, хог овоорсон зүйл байхгүй. Графикийн дагуу ажлаа хийгээд явж байхад ямар дарга нар бидний ажлыг үгүйсгэн ярихад нь урам хугардаг гэдгээ хэлсэн.

"НҮГ-3"-ЫН ДАРГА ӨЛЗИЙСАЙХАН: НЗД-ЫН НӨӨЦ ХӨРӨНГӨӨР СОНГУУЛЬ ХИЙХИЙН ОРОНД ХОГНЫ ХЭДЭН МАШИН АВААД ӨГСӨН СӨН БОЛ

БЗД-ийн "Нийтлэг үйлчилгээний газар-3" нь хариуцсан долоон хорооны 24850 өрх, 1034 аж ахуйн нэгжийн хогийг 15 автомашин 80 орчим ажилчдынхаа хүчээр цэвэрлэж, ачдаг. Тус НҮГ-3-ын дарга Э.Өлзийсайхан нийслэлийн шинэ засаг дарга С.Амарсайханы "Хогондоо дарагдсан, сааралтсан дүүрэг" гэх тодотголыг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлсэн юм.

Их цэвэрлэгээний энэ өдөр нийслэлийн иргэд ч гар бие оролцон, хүрз, ухуур барьж, орчин тойрноо цэвэрлэж байна. Тэд ийнхүү хамтран ажиллахдаа цэвэрхэн болсон орчнрр харж баярлан, хөршүүд хоородоо танилцаж, халуун дулаан үгс ярилцаж байна. Хөдөлмөр хүнийг хүмүүжүүлэн, нэгтгэдгийн жишээ энэ юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 48 минутын өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 1 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 3 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 6 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 7 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 22 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 23 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр