ХОТЫН ДАРГА БУСАДТАЙ ҮЗЭЛЦЭХ ТУХАЙ БИЧСЭНЭЭС АЖИЛ ХИЙХ ТАЛААР ДУРДСАНГҮЙ


Хотын дарга С.Амарсайхантай холбоотой таагүй мэдээллүүд тасрахгүй байна. Төрсөн ахынх нь компани туулын бургасыг хайр найргүй хядсан, шөнийн гудамжийг хааж өөрийн эзэмшлийн "Зайсан хилл" цогцолбортоо 1000 хүний суудалтай задгай талбайг нээсэн гэгчлэн мэдээллүүд хөвөрсний дараагаар Тяньжинд 50 га газар өгөх гэж байгаа талаар НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун мэдээлэв.

Энэ бүхэнд хотын дарга нэлээд ундууцаж байгаа бөгөөд мэдээлэл тараагчидтай "үзэлцэхээ" илэрхийлэв. Харин хотын дарга болсноор ямар ажлуудыг хийх гэж байгаа талаар ганц өгүүлбэр уг мэдэгдэлд нь багтсангүй. Тэрбээр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.

"Хѳх Монголын гал голомтыг хорт утааны голомт болгож, Ард түмний амьдралыг ангалд шидсэн Авлигачид болон тэдний гар хѳл бологсдод зориулж хэдэн үг хэлье!

Та бүхний Авлига, Ах дүү, Амраг садангийн ААА зэрэглэлийн архив чинь задарч, луйвар булхай нь илэрч, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймэлдэн сандарч байгааг ойлгож байна.

Харамсалтай нь С.Амарсайхан би та бүхний дохио зангаагаар хуйвалдан хѳдѳлж, хүслийг тань биелүүлдэг Утсан Хүүхэлдэй чинь биш.

Татвар тѳлѳгчдийн мѳнгѳ, хот хѳгжих боломж хоёроос 20 гаруй жил хумсалж, хулгайлж, хамж хурааснаа хаа сайгүй, хайр найргүй цацаж, гүтгэн доромжлох бүхий л ажлаас чинь эмээхгүй ээ.

Үтэр түргэн, ямар ч аргаар, ямар ч үнээр хамаагүй С.Амарсайханыг намнах нь та бүхний амин чухал зорилго.

Гэхдээ хэн юу гэх бол гэж айж, эмээж, амаа үдүүлж, амиа бодон дарга сэтэртэй байх гэж доншуур наймаачидтай дѳрѳѳ харшуулахгүй ээ!

ХОТЫГ САМУУРУУЛСАН БУСАРМАГ ҮЙЛДЭЛ, БУЛАЙ СЭТГЭЛГЭЭТЭЙ ЧИНЬ БИ ЗОГСОЛТГҮЙ ТЭМЦЭНЭ!

Эх орны эрх ашиг, их хотынхоо хѳгжлийн тѳлѳѳ ѳѳрѳѳс шалтгаалах бүхий л шийдвэрийг хуулийн хүрээнд гаргаж, хэрэгжүүлэх болно.

Хүндэтгэсэн,
Нийслэлийн Засаг дарга бѳгѳѳд Улаанбаатар хотын Захирагч С. Амарсайхан" гэжээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 20 минутын өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 24 минутын өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 28 минутын өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 32 минутын өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 1 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 1 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 2 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 2 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 3 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 3 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 3 цагийн өмнө
Парис-2024 олимп эхлэхэд 100 хоног үлдээд байна 3 цагийн өмнө
“Би 28-хан насандаа сав, үрийн хоолойгоо авхуулчихлаа, маш их гомдолтой байна” 4 цагийн өмнө
Х.Ганхуяг: Аялал жуулчлалын хуулийг шинэчлэн батлуулснаар 4,5-5 их наяд төгрөгийн орлого төсөвт төвлөрүүлсэн 5 цагийн өмнө
О.Батнайрамдал: Удахгүй шийдвэр гаргах түвшинд ажиллах үеийнхнийг тэс өөрөөр төсөөлдөг 5 цагийн өмнө
ЦЕГ: Осол гаргасан эмэгтэй жолооч эрүүл байсан, нэг хүүхэд газар дээрээ амиа алдсан 6 цагийн өмнө
Явган хүний замыг чөлөөлж байна 6 цагийн өмнө
Нийтийн тээврийн салбарт Азийн хөгжлийн банктай хамтран ажиллана 7 цагийн өмнө
Зөвшөөрөлгүй хашаа хайс, хаяг, сурталчилгааны самбарыг буулгаж байна 7 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 8 цагийн өмнө