Хотын дарга С.Амарсайхан Сүхбаатарын талбайд газар эзэмших зөвшөөрөл олгосон, улмаар барьцаанд тавьсан асуудлыг судласны үндсэн дээр "Ю Би Констракшн" ХХК-нд олгосон газар эзэмших эрхийг өнөөдөр өглөө газар дээр нь цуцалж улсын өмчид эргүүлж авлаа.
Мөн нийслэлд Сүхбаатарын талбайг хувьд шилжүүлсэнтэй адилхан арга замаар хувьд шилжүүлсэн, гэрээгээ биелүүлээгүй, зориулалтын бусаар ашиглаж байгаа газрууд цөөнгүй байгаа. Тэр бүгдийг шалгаж тогтоож хууль зөрчсөн асуудал байвал нийслэлд эргүүлж авах арга хэмжээг шуурхай авч эмх цэгцэнд нь оруулахаа хэллээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна