ШИЛИЙН БОГДОД ГАРСАН ТҮЙМРИЙГ УНТРААЖ, ГАЛ АЛДСАН ЭТГЭЭДҮҮДИЙГ БАРИВЧИЛЖЭЭ


Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Шилийн Богд ууланд гарсан түймрийг унтрааж, гал алдсан этгээдүүдийг баривчилжээ. Өчигдөр 17 цаг 20 минутын орчим гал гарч аймгийн онцгой байдлын газрын 12 алба хаагч, Хилийн цэргийн 0184 пүгээр ангийн 5 алба хаагч орон нутгийн 6 иргэн нийт 23 хүн, 3 техник хэрэгсэлтэй ажиллаж 20:00 цагийн орчимд цурманд оруулж, 23:10 минутад бүрэн унтраажээ. Шилийн Богд ууланд тарьж байсан 10 мянга гаруй мод шатсан байна.

Гал гарахаас өмнөхөн суудлын цагаан өнгийн авто машинтай хоёр эрэгтэй, нэг эмэгтэй уул руу гарчээ. Тэд гал алдсаны дараа түймрийн голомтоос зугтсан боловч замдаа авто машиных нь дугуй хагарч, цагдаагийн алба хаагчдад баригдсан байна.

Сүүлийн өдрүүдэд ой хээрийн түймэр ихсэх хандлагатай байгааг Онцгой байдлын Ерөнхий газраас анхааруулж байна. Өчигдрийн байдлаар Сүхбаатар аймгийн Дарьганга сумын дээрх түймрээс гадна Эрдэнэцагаан, Булган аймгийн Хутаг-Өндөр, Бугат, Сэлэнгэ аймгийн Түшиг суманд гарсан ой хээрийн түймрийг цурманд оруулжээ.

Одоо Хэнтий аймгийн Батширээт суманд гарсан түймрийг унтраахаар онцгой байдал, хилийн цэргийн алба хаагчид орон нутгийн иргэд ажиллаж байгааг ОБЕГ-аас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
126: Нэгдүгээр тойргийг өнгөлөх МАН-ын шинэ, залуу улс төрч Сугаржавын Далхаасүрэн 14 цагийн өмнө
126: АН-ын дэд дарга, Хуульч О.Алтангэрэл УИХ-ын сонгуулийн нэгдүгээр тойрогт хүч үзнэ 14 цагийн өмнө
126: Улс төр дахь шинэ өнгө Ганбямбын Дөлгөөн 14 цагийн өмнө
Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа 15 цагийн өмнө
Х.Нямбаатар: Бордюр яриад байгаа хүмүүст хэлэхэд, шинжлэх ухааны үндэслэлгүй шүүмжилдгээ боль, ажил хийхээр хийлээ гэнэ 15 цагийн өмнө
"Саанжий, Мөөнжий шидэт чулууны эрэлд" хүүхдийн жүжиг 4 сарын 20-нд “UB palace”-д тоглогдоно 15 цагийн өмнө
Б.Дэлгэрсайхан: Түгжрэлийг бууруулахад ам өгч чадахгүй, ажиллаж л байна 15 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 16 цагийн өмнө
Содон хорооллын иргэд, Нийслэлийн автозамын хооронд маргаан үүсээд байна 16 цагийн өмнө
М.Оюунчимэг: Энэтхэгээс шаардлага хангахгүй нүдний дусаагуурыг оруулж ирээд хүчээр нийлүүлсэн нь тогтоогдсон байна 17 цагийн өмнө
Л.Энх-Амгалан: Кембриджийн, ОУ-ын хөтөлбөртэй гэж байгаа ч сертификат аваагүй, хөтөлбөрөө бүртгүүлээгүй сургуулиудыг шалгана 17 цагийн өмнө
А.Цогцэцэг: Эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой 17 цагийн өмнө
Х.Нямбаатар: Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн өмчид бүртгэнэ 18 цагийн өмнө
Х.Нямбаатар: Зам засахаар заслаа, засахгүй болохоор зассангүй гэдэг, улстөрийн зорилготой шүүмжлэхээ болих хэрэгтэй 18 цагийн өмнө
Монгол банк: "Хар жагсаалт"-д бүртгэлтэй иргэд, ААН-ийг өршөөлд хамруулсан нь сонгуулийн шоу биш 19 цагийн өмнө
Бага, дунд ангийн сурагчдад долоо хоногийн гурван өдөр сүү өгөх хөтөлбөр ирэх сарын 1-нээс хэрэгжинэ 20 цагийн өмнө
Б.Сэмжидмаа: Азийн Тийболын аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдадаа амжилт хүсье 21 цагийн өмнө
СХД-ийн 78 цэцэрлэг: Хонины ноосон гутал нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн онцлогтой байдаг 21 цагийн өмнө
НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр явагдана 21 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хурадаанаар хэлэлцэх асуудлууд 22 цагийн өмнө