УИХ-ын гишүүн асан Д.Кёкүшюзан Батбаяр нарын хүмүүсийг 32 тэрбум төгрөгийн залилангийн хэрэгт холбогдуулан АТГ-т шалгаж байна. Тодруулбал, Д.Кёкүшюзан Батбаяр болон Замын-Үүд чөлөөт бүсийн захирагч гэх Н.Болормаа, "Сайхан ордос туурь" ХХК-ийн захирал Б.Цэрэндорж нар нь хэд хэдэн төсөлд хамтран ажиллах саналыг хөрөнгө оруулагчдад тавьжээ. Ингэхдээ 2009-2014 оны хооронд БНХАУ-ын хуулийн этгээд "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс тухайн төслүүдийн урьдчилгаа төлбөрт их хэмжээний мөнгө авсан ч эдгээр хүний бичгээр өгсөн амлалт, баталгаануудаас өнөөдрийг хүртэл нэг нь ч хэрэгжээгүй байгаа юм байна. Тиймээс энэ асуудлыг зохион байгуулалттайгаар залилан мэхэлж, тус компанид 32,713,190,850 төгрөгийн хохирол учруулсан асуудлыг шалгаж байгаа гэх мэдээлэл байна. .
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна