УСАН ПАРК БҮХИЙ АЗИЙН ХАМГИЙН ТОМ ЭНТЕРТАЙМЕНТ ТӨВИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ЗАМХАРЧЭЭ

Н.Мижидмаа
15 цагийн өмнө

Паркын урд Энхтайваны гүүрний доор 11,8 га газрыг хашаалж зургаан жилийг ардаа үджээ. Уг газрын зөвшөөрлийг анх 2013 онд M&G констракшн усан парк барих төслөөр авсан гэх мэдээлэл байгаа юм.

Тодруулбал Усан парк бүхий Азийн хамгийн том энтертаймент төв барих бөгөөд 2018 онд усан парк, спорт цогцолборын ажил дуусна гэж төлөвлөж байгаа гэсэн ярилцлагыг 2016 онд M&G констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан мэдээллийн сайтуудад өгчээ. Түүний "Усан парк бүхий азийн хамгийн том энтертаймент төв барих гэж байна" гэсэн гарчигтай сүржин ярилцлага өнөөдөр ажил нь ч эхлээгүй замхарсан.


Мөн M&G констракшны гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан ярилцлагадаа өндрөөс усаар гулгаж гардаг зургаан замтай хиймэл далайн эрэг бүрдүүлнэ гэж ярьж байжээ.Өнгөрсөн онд ашиглалтад орсон байх ёстой усан парк жилийн дараа ч хашаалсан байдалтай хэвээр байна. Энэ талаар албаныханаас тодруулахад одоогоор мэдээлэлгүй байна гэсэн хариултыг өглөө. Энхтайвны гүүрний доор 11,8 га газар "Усан парк бүхий Азийн хамгийн том энтертаймент төв"-ийн бүтээн байгуулалтаа хүлээсээр байна. Өмнө нь Тэнгис кино театрын хажууд усан оргилуур барина гэсэн бичигтэй барилгын цэнхэр хашаа татсан байж байгаад шилэн өндөр оффис одоо сүндэрлээд байгаа билээ.

Н.МИЖИДМАА


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 1 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 2 цагийн өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 2 цагийн өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 3 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 4 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 4 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 4 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 5 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 5 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 5 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 5 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 5 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 6 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 6 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 6 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 7 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 8 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 8 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 8 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 9 цагийн өмнө