Эрүүдэн шүүсэн асуудалтай холбогдуулан ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. С.Зориг агсны хэргээр ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн хэргээр ийнхүү таван албан тушаалтан цагдан хоригдлоо.
Хэд хоногийн өмнө АТГ-аас ТЕГ-т үзлэг хийх үеэр Б.Хурцыг хорих үндэслэл бүхий баримтуудыг олж авсан бөгөөд харьяаллын бус хэрэг дээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн байж болзошгүй талаар эх сурвалж мэдээллээ.
Хуулийн байгууллагын ажилтнуудтай холбоотой эрүүдэн шүүсэн гэх гэмт хэргийг АТГ шалгаж байсан ч өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт ЦЕГ-т шилжүүлээд байсан юм.
2017 онд Б.Хурцыг УИХ-ын гишүүдийн 90 гаруй хувь нь Б.Элчин сайдаар томилохыг дэмжиж байсан юм. Тухайн үед түүний талаар УИХ-ын гишүүд юу ярьж байсан талаар тоймлон хүргэж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна