ЖДҮХС-гийн зээлтэй УИХ-ын 50 орчим гишүүн нэр холбогдоод байгаа юм.
Тэднээс УИХ-ын таван гишүүнд эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татсан. Ингэж шалгах явцад гурван гишүүнтэй холбоотой асуудал нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй байгаа учраас тэдний үйлдлийг үндсэн хэргээс тусгаарлах саналыг прокурорын байгууллагад гаргасан байна.
Мөн ЖДҮХС-аас зээл олгох төслийг сонгон шалгаруулах журмыг АТГ-аас хянасан байна. Тухайн журманд төслийг сонгон шалгаруулах үндэслэлийг тодорхой болгоогүй байжээ. Өөрөөр хэлбэл ямар төслийг шаардлага хангасан, ямарыг хангаагүй гэж үзэхийг тодорхой болгоогүй байсан байна. Мэдээлэл хаалттай, тодорхойгүй ийм байдал нь албан тушаалтнууд үзэмжээрээ хандах байдлыг бий болгосон. Энэ нь цаашлаад авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон хэмээн АТГ үзэж байна. Тиймээс журмандаа шалгуур үндэслэлийг тодорхой тусгах саналыг хүргүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна