Бусдыг залилсан гэх гомдлын дагуу УИХ-ын гишүүн асан Кёкүшюзан Д.Батбаяр нарыг АТГ-т шалгаж эхэлжээ. Хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах явцад залилан мэхлэх гэмт хэргийн шинж тогтоогдсон учраас харьяалал тогтоолгохоор прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Харин хэргийн үйлдлийн талаар мэдээлэл өгөх боломжгүйг гэлээ.
Кёкүшюзан Д.Батбаяр нарыг төсөл хэрэгжүүлэхээр БНХАУ-ын "Евроази интернэшнл инвестмент групп"-ээс их хэмжээний мөнгө авсан ч ажил хийгээгүй аж. Тиймээс тэднийг тухайн компанид 32 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх залилангийн хэрэгт шалгаж буй мэдээлэл байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна