​ГУРВАН ХҮН ТУТМЫН НЭГ НЬ СЭТГЭЦИЙН ТУЛГАМДСАН АСУУДАЛТАЙ БАЙНА

Н.Мижидмаа
2019/04/26

Суурин хэв маяг буюу хотын соёл нь бидэнд олон эерэг өөрчлөлтийг авчирсан. Гэвч сайны хажуугаар саар гэгчээр сөрөг үр нөлөө ч бий. Тухайлбал уур бухимдал стресс нь хүний биед муугаар нөлөөлдөг. СЭМҮТ-д хандаж буй иргэдийн гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай байгааг эмч мэргэжилтнүүд анхаарууллаа. Бид та бүхэндээ Анагаах ухааны доктор ,дэд профeccop мэдрэлийн эмч Д.Өлзийбаярын зөвлөгөө, яриаг хүргэж байна.

Сэтгэцийн өвчин, мэдрэлийн өвчин юугаараа ялгаатай вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд эмчлүүлэхээр очоод буй олон хүн бий. Тэдний гурван хүн тутмын нэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалтай. Түүнээс биш тэд бүгдээрээ сэтгэцийн өвчтэй гэсэн үг биш. Уцаарлах, бухимдах, хардах зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудалд хамаарна. Үүнээс болоод хүмүүс нөхцөл боломжийг ашиглаж чаддаггүй. Бусадтай үг зөрөөд, ойлголцохгүй байх, хэт бухимдах, бусдыг дайрч доромжлох зэрэг нь сэтгэцийн тулгамдсан асуудал. Бүх зүйлд сэтгэл ханамжгүй болох, идсэн хоол, үзсэн зүйлээсээ сэтгэл ханамж авахгүй байх зэрэг нь сэтгэцийн асуудалд хамаарна. Мэдрэлийн өвчин, сэтгэцийн асуудал хоёр хоёулаа тархины өвчин боловч тэс ондоо асуудал. Харин толгой өвдөх, толгой эргэх, татах, саажих, нүүр сулрах зэрэг нь мэдрэлийн асуудал болно.

Ер нь Мэдрэлийн өвчин юунаас болж үүсч байна вэ?

-Мэдрэлийн өвчний гол шалтгаан нь дотрын өвчний хүндрэл байдаг. Зүрх судас, чихрийн шижин, бодисын солилцооны эмгэгийн улмаас тархины хямрал үүсэх, нүүр ам мурийх гээд захын мэдрэлийн өвчин тусна. Мөн эмийн буруу хэрэглээнээс ч үүдэлтэй.

Түүнээс гадна үе мөчний өвчин намдаах эм бэлдмэлүүд нь эмгэг үүсгэж, танин мэдэхүйн өөрчлөлтөд нөлөөлдөг. Мэдрэлийн өвчин дотроо бие даасан унадаг татдаг өвчин, халдвараас үүдсэн өвчлөл, удам дамжсан мэдрэлийн системийг хөнөөдөг эмгэг гэж ч бий.

Тэнэгрэл гэж өвчин юм уу?

-Маш олон шалтгаанаас болж үүсдэг өвчин. Энэ өвчний үед оюуны чадвар буурна, ой тогтоолтоо алдана. Нас ахих тусам тархины тэжээл цусан хангамж буурах нь жам ёсны үзэгдэл. Гэхдээ тухайн насанд байх хэмжээнээс их байх нь асуудал болно. Тэнэгрэлийн хамгийн эхний шинж тэмдэг нь мартах. Ойрын болон холын ой тогтоолтоо алдаж, дурсамжаа мартах, таньдаг хүнээ танихгүй болох, чаддаг зүйлээ чадахгүй болох зэргээр илэрнэ. Мөн орон зайн баримжаа алдагдана. Энэ өвчнийг дэлхий нийтээр эрт оношлох л шаардлагатай байгаа юм. Манай улсад судасны тэнэгрэл харьцангуй өндөр. Энэ нь харвалтын дараа үүсч болно. Хүний тархи тэжээлээ алдахаар цайнд дүрсэн ёотон шиг болчихож байгаа гэсэн үг. Ой тогтоолт муудах мартамхай болох зэрэг тэнэгрэлийн өвчинд хорт бодис нөлөөлж байна. Тухайлбал, архи тамхины хэт их хэрэглээ, хөнгөн цагаан сав суулга, химийн бодис, агаар орчны хортой утаа хүртэл тэнэгрэлд хүрэхэд нөлөөлж байна. Мөн ахуйн үйлдвэрийн хорт бодисууд аажимдаа тэнэг болоход нөлөөлдөг.

Энэ өвчнөөс хэрхэн сэргийлэх вэ?

-Ажил хөдөлмөр эрхлэхгүй, гар хөлөө хөдөлгөхгүй байх тусам тэнэгрэлд хүрнэ. Гар хөл нь хөдөлж толгой тархи нь ажиллаж байх нь эрүүл байх үндэс. Өндөр настай хүмүүс өөрт тохирсон ажил хийж, хөдөлгөөнтэй байх тусам тэнэгрэлээс урьдчилан сэргийлнэ гэсэн үг.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 22 минутын өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 1 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 1 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 3 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 3 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 3 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 3 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 18 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ 20 цагийн өмнө
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна 20 цагийн өмнө
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна 20 цагийн өмнө
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана 21 цагийн өмнө
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь 21 цагийн өмнө
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна 22 цагийн өмнө
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно 22 цагийн өмнө
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр
Орон даяар 16:00 цагт гамшгийн аюулын зарлан мэдээллийн дохио дуугарна Өчигдөр
ЦАГ АГААР: Зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна Өчигдөр