С.ЗОРИГ АГСНЫ ХЭРЭГ ДЭЭР АЖИЛЛАХ ТҮР ХОРОО ЮУ ХИЙХ ВЭ


УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Л.Болд нарын зургаан гишүүнээс өргөн мэдүүлсэн "Түр хороо байгуулах тухай " УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.Уг түр хороо нь С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн талаарх ОУПХ-ны дүгнэлтийг судалж, дүгнэлт гарган, танилцуулах юм. Энэ үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж,байр суурь илэрхийлснийг тоймлон хүргэе

Д.Эрдэнэбат: БИ ЭНЭ ХЭРГИЙГ "ЭРДЭНЭТ"-ТЭЙ ХОЛБООТОЙ ГЭЖ БОДДОГ

-Түр хороо байгуулагдсанаараа С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг замхруулахгүй, будлиантуулахгүй ажиллаасай гэж хүсч байна. Надад нэг хардалт байдаг.Энэ хэрэг 1998 онд гарсан 20 жилийн дараа шийдэгдээгүй, эзэн нь тогтоогдоогүй байна.Байнга улстөржилттэй холбогдож явж ирсэн. Би энэ хэргийг "Эрдэнэт"-тэй холбоотой гэж боддог . Анх 1998 онд "Эрдэнэт" –ийн томилгооноос болсон гэж боддог.Ардчилсан холбоо эвсэл үүсч, Ерөнхий сайдын олон удаа буцааснаас үүссэн болов уу гэсэн хувийн хардлага байна.Үүнээс гадна хэргийг эцсийн хариуцагч нь УИХ болох вий.Эргэлзээ их байна. Мэдээж бүгд С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг илрээсэй гэж бодож байгаа. Захиалагчийг нь мэдэж байгаа бол яагаад зарлахгүй байгаа юм бэ.Захиалагчийг нь зарлахгүй хэрнээ Түр хороо байгуулж, УИХ-ын гишүүдийг яагаад татан оролцуулж байна вэ гэдэг асуулт нээлттэй хэвээр үлдэж байна.Эрүүдэн шүүлтийн дуулианаар олон хэрэг замхарч байгаа." Жаст"-ын Ж.Батхүүг сулласан байна. Сайд Ц.Нямдорж захиалагчийн талаар үг хэл л дээ. Үүнийг замхруулж болохгүй.

Л.БОЛД: ХЭРГИЙГ 20 ЖИЛ СУДАЛСАН Ч ИЛРҮҮЛЭЭГҮЙ

-Түр хороог зориуд хардлагад оруулж, 2 жил болсон.Түр хороог байгуулна гэснээс болж ямар процесс үүссэнийг та бүгд харж байгаа.Үүнээс болж УИХ –ын чуулган 40 хоног гацсан байх магадлалтай.Түр хороог ярихаар О.Баасанхүү гишүүд хашхирч,захиалгат үйлдэл хийдэг.Олон улсын парламентын холбооноос 50 гаруй тогтоол гаргачихаад байгаа.Гэтэл Монгол Улсын парламент 20 жил таг дуугүй байсан.Үүнийг дэлхийн хамтын байгууллагад юу гэж хэлэх вэ.Бид НҮБ-ын гишүүн , олон улсын гэрээ хэлэлцээрт нэгдсэн. Гэтэл хэргийг 20 жил судалсан ч илрүүлээгүй. Шүүхийн шийдвэрээ ч өгөөгүй. Энэ бол хүний эрхийг уландаа гишгигч болсны илрэл.Тиймээс үүнийг зогсоох ёстой.

Н.НОМТОЙБАЯР: ТҮР ХОРОО БАЙГУУЛАХЫГ ДЭМЖИЖ БАЙНА

-Түр хороо байгуулахыг дэмжиж байгаа.Түр хороог байгуулаад хурдан ажилдаа ормоор байгаа юм.Энэ хэрэгтэй холбогдуулаад гишүүд хувийнхаа улс төрийг хийгээд байна.Тиймээс хурдан ажилдаа ормоор байна.ОУПХ-ноос бичиг ирүүлсэнтэй холбогдуулаад Хууль зүйн байнгын хорооноос ажлын хэсэг байгуулсан.Ажлын хэсгийн санал дүгнэлтэд гурван асуудлыг тусгасан.Нэг дэх нь Тусгай хяналтын дэд хороо чиг үүргийнхээ хүрээнд захиалагчтай холбоотой асуудлаар ажлын хэсэг гаргая гэсэн.Энэ нь хэрэгжээд явж байна.Харамсалтай нь Тусгай хяналтын дэд хороо хуралдахгүй байгаа юм.Энэ ажлын хэсэг үргэлжлүүлээд ажиллах уу.Чиг үүргийн хувьд өөр л дөө.

Ц.НЯМДОРЖ: ТҮР ХОРООНД ӨӨР ХЭРГИЙГ МАРТАГНУУЛАХ, БУДЛИАНТУУЛАХ ЯМАР Ч ЗОРИЛГО БАЙХГҮЙ ГЭДГИЙГ ХАРИУЦЛАГАТАЙГААР МЭДЭГДЬЕ

-Эрүүдэн шүүсэн асуудал болоод ОУПХ-ноос өгсөн дүгнэлтийг судлах үүрэгтэй Түр хороо юм.Энэ Түр хороонд өөр хэргийг мартагнуулах, будлиантуулах ямар ч зорилго байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье.Энэ хэргийг эрүүдэн шүүх асуудал 2013 оноос эхэлсэн.Намайг буцаад сайд болоход хэрэг дууссан байсан. Би танай намын даргад та нар урд жагсаал хийж шаардлага тавихын өмнө дэлгэрэнгүй бичиг явуулсан.Энэ хэргийг шийдэхэд хэн сайд байсан, хэн хэн яаж холбогдсон талаар бичиг явуулсан.Энэ хэргээр улс төр хийлээ гэж ярьдаг.Гэтэл чимээгүй сууж байгаад эрүүдэн шүүлтийг дэмжиж үү. Энэ улс орныг чинь шорон гяндан болгох уу .Бодитой юм ярьсан. Үнэн л байсан шүү дээ.Ийнхүү гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Түр хороо байгуулахыг дэмжсэн юм.Түр хороонд УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Ц.Нямдорж, Ө.Энхтүвшин, Х.Нямбаатар , А.Сүхбат Я.Санжмятав нар ажиллах юм. Түүнчлэн хуралдаанаар Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуульд нэмэлт , өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.Тус хуулийн төслөөр өнгөрсөн долоо хоногт УИХ дахь МАН-ын бүлэг тав хоногийн завсарлага авсан юм.Энэхүү хуулийг баталснаар улсын хэмжээнд ус бохирдуулсны төлбөрөөс нэг тэрбум нөхөн төлбөрөөс 2,8 тэрбум, нийт 3,9 тэрбум төгрөг төвлөрөх тооцоо гарчээ. Төлбөрийн орлогыг усны нөөцийг хамгаалах, усны бохирдлыг арилгах, хяналт шинжилгээ хийх, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулж ,орлогын 50-иас доошгүй хувийг цэвэрлэх байгууламжийн шинэчлэл , засвар үйлчилгээнд зарцуулахаар хуулин төсөлд тусгасан байна. Мөн уг хуулийн төсөлд ус бохирдуулсны төлбөрийн хэмжээний дээд хязгаарыг 50 хувь бууруулахаар тусгаад байгаа юм.Улмаар хууолийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал хураалт явуулахад гишүүдийн ирц хангалтгүй байсан тул хэлэлцүүлгийг түр хойшлуулсан юм


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 14 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 15 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 16 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 17 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 17 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 18 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 18 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 18 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 18 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 19 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 19 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 20 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 22 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 22 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 22 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" Өчигдөр
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь Өчигдөр
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо Өчигдөр
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна Өчигдөр
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр