АЛБАН ТУШААЛЫН БАЙДЛАА УРВУУЛАН АШИГЛАЖ БАЙЖЭЭ


Авлигатай тэмцэх газарт иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж тодорхой зөрчлийг илрүүлж, уг зөрчлийг гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулсан байна.

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьж ашиглалтад оруулсан 8.6 тэрбум төгрөгийн өртөг бүхий 132 айлын орон сууцанд гэр хорооллын иргэдийг түр суурьшуулах, түрээсийн орон сууцны зориулалтаар хариуцан ажиллах үүрэг бүхий албан тушаалтнууд албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёсгүй үйлдэл хийж, уг байрны 126, 138 тоотод 2017 оны 1 дүгээр сараас хойш өнөөг хүртэл дур мэдэн оршин сууж байгаа нь Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.6-д заасан хориглолтыг зөрчсөн байна.

Зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцуулах, дээрх байруудыг чөлөөлөхийг Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газарт албан бичиг хүргүүлэв. Энэ дагуу Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга П.Алтантөгс, Мэдээлэл сурталчилгаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Д.Даваадулам нарыг ахлах мэргэжилтнээр томилж албан тушаал бууруулан, тэдний оршин сууж байсан байрыг чөлөөлүүлсэн болохыг Нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газрын дарга Ч.Батбилэг Авлигатай тэмцэх газарт албан бичгээр мэдэгдэв.

Эх сурвалж: АТГ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 49 минутын өмнө
Эрдмийн ундраа 77-р сургуулийн төгсөх ангийн сурагчид хорт хавдартай хүүхдүүдийн тасгийг тохижуулжээ 52 минутын өмнө
Х.Нямбаатар: Өчигдөр шатсан автобус 10 сард хугацаа нь дуусах байсан, трамбайг нэвтрүүлэхээр судалж байна 1 цагийн өмнө
Х.Нямбаатар: Цагаан хад орчмыг тосгон болгоно 1 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд 2 цагийн өмнө
Баянхөндий төслийн хүрээнд Баянхонгорын 120 залуус нарийн мэргэжил эзэмшиж, ажлын байраар хангагджээ 2 цагийн өмнө
Хүүхэд залуучуудын театр 27 жилийн дараа эргэн ирлээ 2 цагийн өмнө
Э.Төмөрбаатар: Ази-европыг холбох эдийн засгийн коридор нь зүүн бүс 2 цагийн өмнө
Б.Баттөмөр: Ард түмэн жинхэнэ баялгийнхаа эзэн болох хууль эрх зүй нь бүрдлээ 3 цагийн өмнө
Х.Ганхуяг: УИХ-ын гишүүдийн хэн нь лоббид орсныг Банкны хуулиас хараарай, Монгол банкны Ерөнхийлөгч ажлаа хийж чадахгүй байна 3 цагийн өмнө
С.Амарсайхан: Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг ашиглах боломжгүй гэх дүгнэлт гарсан 3 цагийн өмнө
С.Амарсайхан: ОБГ-ын аврагчдын гал унтраахад хэрэглэдэг дрон, робот зэргийг шинэчлэхэд 25 тэрбум төгрөг зарцуулна 4 цагийн өмнө
Л.Батжав: Гэмт хэргийн хохирогчид бодит хохирлоо гаргуулахаас гадна сэтгэцэд учирсан хор хохирлын зэрэг тогтоолгож, шүүхээр нэхэмжлэх эрхтэй 4 цагийн өмнө
Д.Амарбаясгалан: Ачит-Ихт ХХК-ийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэр эзэмших чиглэлийг өглөө 4 цагийн өмнө
Оросын шингэн хүнсний салбарт тэргүүлэгч, супер-премиум ангиллын “Онегин” брэнд Монголд албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийлээ 5 цагийн өмнө
Л.Баттогтох: Ялтан Г.Гантулга баригдах хүртлээ түүний гар утас нь ямар ч сүлжээгүй мөн цэнэггүй байсан 6 цагийн өмнө
О.Номинчимэг: "Буян"-гийн Б.Жаргалсайхан Хангай зочид буудал гэдэг энэ балгасаа өөрчилж, үзэмжийг нь сайжруул 6 цагийн өмнө
Л.Баттогтох: Онц хэрцгийгээр амиа алдсан охины ар гэрт сэтгэл санааны төлбөр 182 сая 500 мянган төгрөгийг ЗГ-ын тусгай сангаас гаргуулах хэрэгтэй 6 цагийн өмнө
Танилц: ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд 6 цагийн өмнө
Айлын байшинд орсон 5 тонн орчим усыг соруулжээ 7 цагийн өмнө