УИХ-ын гишүүн, Фортуна Н.Батбаяр нарт холбогдох хэргийг АТГ-ынхан дахин шалгаж, шүүхээс ажиллагааг хийж дуусчээ. Улмаар түүнд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэхээр болжээ.
Хэргийг эргэн сануулахад Н.Батбаярын хувьд Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа “Чингис”, “Самурай” бондын мөнгийг захиран зарцуулахдаа албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэрэгт буруутгагдаад байгаа юм.
Мөн түүнтэй хамт УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар, ЗТЯ-ны газрын даргаар ажиллаж байсан Р.Ононг өмнө нь яллагдагчаар тооцон Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан бөгөөд шүүх өнгөрөгч хоёрдугаар сард урьдчилан хэлэлцээд хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэсэн билээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна