Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд айл өрхүүдийг цахилгаан халаагуураар халаах боломжийг бүрдүүлэхийн тулд эрчим хүчний дамжуулах дэд станц барих ажлын хүрээнд хорооны зүгээс ажлууд хийгдэж байна. Тухайлбал, Засгийн Газрын 2018 оны 88 дугаар тогтоолоор Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Самбалхүндэвийн оршуулгын газарт барихаар дэд станцын барилгыг барих шийдвэр гарсан ба шарил шилжүүлэх ажлыг “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК 2018 оны 10 дугаар сарын 1-ний дотор хэрэгжүүлж дуусгасан. Шарил шилжүүлэх зардал болон газар чөлөөлөлтийн нөхөн олговрын зардлыг манай Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос шийдвэрлэж өгөөд явж байна. Уг ажил хэрэгжсэнээр Сонгинохайрхан, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 23 гэр хорооны 20600 гаруй айл өрхийг цахилгаан халаагуураар халаах техникийн боломж бүрдэх юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна