Энэтхэгийн зарласан сөнөөгч онгоц худалдан авах, технологи шилжүүлэх“MMRCA” төсөлд ялсан Францын тал анхны “Рафаль” сөнөөгч онгоцоо 2019 оны есдүгээр сард хүлээлгэн өгөхөөр болсон тухай “NDTV Кхабар” мэдээлжээ. Дөрөв дэх үеийн сөнөөгч “Рафаль”-ийн удахгүй нийлүүлж эхлэх гэж байгаа тухай Францын Гадаад харилцааны яамны нарийн бичгийн дарга Жан-Батист Лемуэн мэдэгдсэн байна. Үлдсэн 35 сөнөөгчийг 2022 он хүртэл нийлүүлж дуусах юм байна.
2000 онд зарласан 126 сөнөөгч онгоц нийлүүлэх ба үйлдвэрлэх технологийг дамжуулах “MMRCA” тендерт Францын “Рафаль” сөнөөгч 2012 онд ялсан юм. Энтэхэгийн талын заасан нөхцлийн дагуу францчууд 36 сөнөөгчийг Францад үйлдвэрлэн нийлүүлээд үлдсэнийг нь Энэтхэгийн нутаг дээр байгуулах үйлдвэрт хийх ёстой.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна