Энэ оны эхэн таван сарын байдлаар дэлхийн усан онгоц үйлдвэрлэлийн салбарт Хятад тэргүүлж байгаа тухай Өмнөд Солонгосын “Yonhap News” мэдээлж байна.
2019 оны 1-5 саруудад Хятадын усан онгоц үйлдвэрлэлийн салбарын эзлэхүүн нь 4,06 сая CGT(166 усан онгоц) байсан бол Өмнөд Солонгосынх 2,83CGT(63 усан онгоц), Италийнх 1,11 сая CGT(14 усан онгоц), Японых 860 мянган CGT(44 усан онгоц) байжээ.
/CGT буюу регистерийн тоннн гэдэг нь усан онгоцны тонн эзлэхүүнийг хэмжихэд хэрэглэдэг нэгж бөгөөд 100 куб фут буюу 2,83 м³ байдаг./ Өнгөрөгч тавдугаар сард дэлхийн усан онгоц үйлдвэрлэлийн эзлэхүүн дөрөвдүгээр сарынхаас 26 хувиар буурсан. Тухайлбал, Өмнөд Солонгосын усан онгоц үйлдвэрлэлийн эзлэхүүн 34 усан онгоц буюу 1,06 сая CGT, Хятадынх 8 усан онгоц буюу 270 мянган CGT байжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна