АНУ-ын Эрчим хүчний яамны шинжлэх ухааны ажилтнууд өндөр цалинд хууртаад өөрсдөө ч мэдэлгүй бусад улсын цэргийн хөтөлбөрийг хөгжүүлэхэд оролцож байсан нь ил болсон явдал ихээхэн дуулиан тарьжээ. Үүнээс болоод Америкийн Эрчим хүчний яам нь өөрсдийн шинжлэх ухааны ажилтнуудаа авьястнуудыг хөлслөх гадаадын хөтөлбөрт оролцохыг нь хориглосон тухай “Wall Street Journal” мэдээллээ.
Энэхүү хоригийн дагуу тус яаманд ажилладаг эрдэмтэд авьяастнуудын хөлсөлдөг Хятадын хөтөлбөрүүдэд оролцох эрхгүй болсон байна. Энэхүү хориг нь зөвхөн эрчим хүчний салбараар хязгаарлагдахгүй бөгөөд цөмийн физик, хиймэл оюун ухаан зэрэг салбарт эрэл хайгуул хийхтэй холбоотой Америкийн Засгийн газраас санхүүжүүлдэг бүх л хөтөлбөрт хамрах аж. Ингэснээр Америкийн 100 мянга орчим шинжлэх ухааны ажилтнууд нь гадаадын хөтөлбөрт оролцох боломжгүй болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна