Венесуэлийн Гадаад харилцааны яам “Twitter”-ээрээ дамжуулан Ерөнхийлөгч Николас Мадурог ОХУ-д албан ёсны айлчлал хийх гэж байгаа тухай мэдээлсэн байна. АНУ нь Венесуэлийн газрын тосыг худалдан авахыг хориглосноос болоод тус улс экспортын гол бүтээгдэхүүн болох газрын тос, шатдаг хийгээ олборлох, борлуулахтай холбоотой ихээхэн асуудалд ороод буй. Дээр нь, Америк тэргүүтэй өрнөдийн орнууд Гуайдо гэгчийг хууль ёсны Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөөд түүний “зөвшөөрөлтэйгээр” өрнөдийн банкуудад хадгалагдаж байсан мөнгө, алт зэргийг нь хураан авах болсон юм. Үүнээс болж тус улсад хэт инфляц, ядуурал, дотоод улс төрийн хямрал нүүрлээд буй. Ийм нөхцөлд Венесуэлийн хууль ёсны эрх баригчид ОХУ, Хятад гэх мэт холбоотон улсуудынхаа тусламжинд найдахаас өөр аргагүй болоод байгаа юм.
Харин АНУ, Европын холбооноос “Ерөнхийлөгч” гэж зөвшөөрсөн Хуан Гуйдо нь Венесуэльд төрийн эргэлт хийх гэж хэд хэдэн удаа оролдоод бүтэлтгүйтсэний дараа зугатан сураггүй болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна