ТЭЭВЭРЛЭГЧ ОНГОЦ РУУ ДАЙРСНЫ ДАРАА ГАЗРЫН ТОСНЫ ҮНЭ ӨСЧЭЭ

Н.Мижидмаа
2019/06/14

АНУ-ын газрын тосны нөөц тооцоолж байснаас даруй 5 сая баррелиар илүү байгаа тухай мэдээ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийг огцом унагасан. Үүнээс болж Саудын Арави, ОХУ гэх мэт газрын тос экспортлогч орнуудын хүлээж болзошгүй хохирлын хэмжээний тухай яригдаж байтал санаандгүй зүйл болж газрын тосны үнэ ахин өссөн байна.

Зургаадугаар сарын 13-нд Оманы буланд Норвегийн “Frontline” компанийн мэдлийн газрын тос тээвэрлэгч онгоцуудыг торпедоор довтлон живүүлсэн хэрэг гарсан. Дотволгооны улмаас нэг усан онгоц нь живсэн. Энэ мэдээ цацагдсаны дараанаас бирж дээрх газрын тосны үнэ 5,4 хувиар өсч баррель нь 63,17 долларт хүрээд байна. Энэхүү дайралт болохоос өмнө газрын тосны үнэ сэтгэл зүйн хувьд нэн чухаг 60 доллар гэсэн босгонд хүрэлгүй тогтоод байгааг мэргэжилтнүүд онцолж байсан юм.

Газрын тос олборлогч орнуудын хувьд баррель газрын тосны үнэ 70-75 долларын хооронд хэлбэлзэх нь хамгийн ашигтай. Иймд ОПЕК-ийн орнууд ба ОХУ нь газрын тосны үнийг энэ хэмжээнд хүргэхийн тулд ойрын үед уулзалдан олборлолтын хэмжээг бууруулах шийдвэр гаргана гэж шинжээчид үзэж байна. Баррель газрын тосны үнийг дурдагдсан хэмжээнд хүргэхийн тулд хоногийн олборлолтын хэмжээг 2 сая баррелиар бууруулах шаардлагтай аж.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
ЗОРИГТОЙ, ЗОРИГГҮЙ 26 ЖИЛ 7 цагийн өмнө
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй 8 цагийн өмнө
Сэрэмжлүүлэг: Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай 10 цагийн өмнө
Орон сууц, оюутны сургалтын төлбөрийн буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлж эхэллээ 13 цагийн өмнө
Өнөөдөр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ 13 цагийн өмнө
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана Өчигдөр
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо Өчигдөр
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно Өчигдөр
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа Өчигдөр
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ Өчигдөр
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө Өчигдөр
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна Өчигдөр
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө Өчигдөр
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ Өчигдөр
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай Өчигдөр
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ Өчигдөр
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг Өчигдөр
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй Өчигдөр
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ Өчигдөр
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна Өчигдөр