АНУ ба Хятад хоороондын худалдааны дайны Индонези улсад боломж гарган өгч байгаа тухай “Antaranews” мэдээлж байна. Индонезийн Аж үйлдвэрлэлийн сайд Аирлагга Хартарто нь “АНУ ба Хятадын хооронд болж байгаа арилжааны дайнаас Индонези нь ямар ч ашиг олохгүй ч олон улсын анхааралд өртөх боломж гарч ирж байна” хэмээн мэдэгдсэн байна.
Аирлагга Хартарто нь Индонезийг бат бэх ардчилалтай АСЕАН-ы гишүүн орнуудын нэг тул гадаадын хөрөнгө оруулалт хийхэд нэн таатай гэж тодорхойлжээ. Түүнчлэн тоон эдийн засаг эрчимтэй хөгжиж байгаа улсуудын нэг болсон нь хөрөнгө оруулалт хийхэд бүр ч ил тод, ашигтай байдал болж өгөх аж.
Хоёр их гүрэн хоорондын худалдааны дайны үеэр Индонези нь аль алиных нь импортод үүссэн хоосон зайг нөхөх замаар Америкаас ч тэр, Хятадаас ч тэр хөрөнгө оруулалт татаж ихээхэн ашигтай ажиллах боломж бий тухай шинжээч мэргэжилтнүүд онцолж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна