Энэтхэгийн Засгийн газар өөрийн хил хязгаарыг сансраас хамгаалах тусгай систем байгуулахад 2,8 тэрбум рупи буюу 40,32 сая доллар зарцуулахаар болсон тухай “Аж так” сонин мэдээлжээ.
Энэтхэгийн Дотоод хэргийн яамны мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар энэ төсөл нь тус улсын хуурай замын болон усан хилийн аюулгүй байдлыг хангах зориулалттай. Тусгай систем нь хилийн бүрэн бүтэн байдалд сансраас ажиглахаас гадна ямар ч алс бөглүү нутагт хилийн цэрэг ба эргийн хамгаалалтыг найдвартай холбоогоор хангах аж. Мөн хил хамгаалах байгууламжуудыг илүү үр ашигтай байхаар төлөвлөх боломж олгоно.
Төслийн нарийн зүйлсийг олон нийтэд дэлгээгүй ч гэлээ Энэтхэгийн сансар судлалын байгууллага нь тус төсөлд зориулан зөвхөн хилийн цэрэг, эргийн хамгаалалтынхан ашигладаг хиймэл дагуул хөөргөхөөр болсныг мэдэгджээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна