АН-ын зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэд АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийнхэн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн тухай баттай эх сурвалжууд мэдээлэв. Энэ талаар АТГ-аас тодруулахыг хүсэхэд прокурорын байгууллагын зөвшөөрөлгүй мэдээлэл өгнөх боломжгүй гэв.
АН-ын даргад ойрын нэгэн нь С.Эрдэнэ даргад хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн тухай мэдээлэл худлаа хэмээв. Харин прокурорын байгууллагын хэд хэдэн баттай эх сурвалж АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст ирүүлсэн гомдлын дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь үнэн. Шалгаад гэм буруутай эсэхийг тогтоосны дараа л тодорхой мэдээлэл өгөх боломжтой гэв.
Эх сурвалж: "Өнөөдөр"сонин
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна