ШШГЕГ-ЫН ДАРГА Д.ДАМДИНЦЭРЭНГИЙН ХӨРӨНГӨЖСӨН ТҮҮХИЙГ ШАЛГААЧ, АТГ-ЫНХААН

О.Шүрэнцэцэг
2019/06/15

-ХҮНИЙ ЭРХИЙН ЧАДВАРЛАГ ХУУЛЬЧДААР ШШГЕГ-ЫГ УДИРДУУЛАХГҮЙ БОЛ С.ЗОРИГИЙН ХЭРЭГТ ГҮТГЭГДСЭН ШИГ ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ШОРОН, ГЯНДАНД ГАРСААР, ГААРСААР БАЙХ НЬ-

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хорих  ангид дахин гэмт хэрэг хийхээс нь урьдчилан сэргийлж, нөгөөтэйгүүр амиа хорлож хэргийн нотолгоог устгах вий гэхээс сэрэмжилж 48 цагаар түр саатуулсан шүүгч эмэгтэй амиа алдсан хэрэг гараад нэг улирал өнгөрлөө. Монгол Улсын шилдэг шүүгч эмэгтэй амиа алдсан хэргийн чимээ шуугиан ШШГЕГ-ын даргыг халж, сольсон мэдээллээр солигдон нам гүм болов. Дээрх хэрэгт буруутгагдах, хариуцлага хүлээх ёстой хүн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны дарга, Ерөнхий шийдвэр гүйцэтгэгч, ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэн байх атал эсрэгээрээ ШШГЕГ-ын дарга болон дэвшээд 2 сарын нүүр үзлээ. Шүүгч эмэгтэй амиа хорлох хүн биш гэдгийг үр хүүхэд, найз нөхөд, хамт олон нь бүгд баталж байсан. Тэгвэл тэр ноцтой хэргийн гэрч байсан уу. Тийм бол гэрчийг хэн устгав… Түүнчлэн хүн амины хэрэгтэй хоригдол, мөн шийдвэр гүйцэтгэгч нөхөд С.Зоригийн хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан нөхдийн камерт орж олон сар жилийн турш тамлан зовоосон хэргийн баримт ч цацагдлаа. Энэ бүгдэд хариулт өгч, хариуцлага яригдах хамгийн чухал хүн чинь хорих ангиудыг шууд хариуцаж байсан Тэргүүн дэд дарга биш үү. Д.Дамдинцэрэнг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албаны даргаар ажиллах үед маш чухал хэргийн гэрчүүд, сэжигтнүүд яагаад амиа алдсаар байв. 2014 онд мөн 461 дүгээр ангид саатуулагдаж байсан Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан учир битүүлгээр амиа алдсан. Тэр үед Онцгой дэглэмтэй хорих ангиас хоригдол оргох зэрэгцсэнээр тухайн үеийн ШШГЕГ-ын дарга, ху­рандаа Д.Ядамдорж албан тушаалаасаа чөлөөлөгдөж, эрхэм Д.Дамдинцэрэн гуай чимээгүйхэн үлдэж байлаа. Уншигчид санаж буй бол Д.Ядамдорж дарга Д.Дамдинцэрэн нар төсвийн мөнгийг хүүтэй дансанд хийж мөнгө угаасан байж болзошгүй хэргээр эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж эхэлсэн гэх мэдээлэл тухайн үеийн хэвлэлүүдийн гол сэдэв болж байв. ШШГЕГ-ын дарга асан Д.Ядамдорж 2012 оны аравдугаар сарын 23-ны өдөр “Голомт” банкинд 1105062668 тоот данс нээж, энэ дансандаа 2 500 000 000 /Хоёр тэрбум таван зуун сая/ төгрөг байршуулан “эргэлдүүлж” байсан. Хүүгийн төлбөрийг сар бүрийн 5-ны дотор Сангийн яамны төрийн сангийн төсвийн орлогын 900000901 тоот дансанд шилжүүлэх учиртай байхад 2.5 тэрбум төгрөгийг 2013 оны есдүгээр сар хүртэл нийт 11 сарын хугацаанд байршуулахдаа нэг ч удаа хүүгийн төлбөр шилжүүлээгүй. Энэ хуга­цааны хүү болох 250 642 965 төгрөг, мөн дээрх 2.5 тэрбум төг­рөгөөс гадна хугацаатай хадгалуулсан 111 671 232 төгрөгийн хүүтэй нийлээд 370 285 930 төгрөгийг яасан нь тодорхойгүйгээр шамшигдуулсан хэрэгт Д.Ядамдорж шалгагдаж байв. Эл хэргийг ШШГЕГ-ын Санхүү хөрөнгө оруулалтын газрын дарга, хурандаа М.Хуягбаатар, мэргэжилтэн, ахлах дэслэгч С.Батбямба нар хамтран үйлдсэн. Төсвөөс гадуур данс нээж, 2.5 тэрбум төг­рөг байршуулан улмаар хууль бусаар нээсэн энэхүү дансаа 2013 оны ес­дүгээр сарын 6-нд төл­бөрийн данс нэрээр нэрийг нь өөрчлөн оруулж, хууль ёсны мэт болгосон хэрэгт нь “Голомт” банкны захирал Г.Ганболд тусалж байсан гэгддэг. Д.Ядамдоржийг ийнхүү мөнгө угаасан хэрэг, мөн 461 дүгээр хорих ангид саатуулагдаж байсан Д.Амарсайхан амиа алдсан хэргээр ажлаа өгч байх үед одоогийн ШШГЕГ-ын дарга Д.Дамдинцэрэн мөн мөнгө угаасан байж болзошгүй хэрэгт хутгалдаж байв.

-НАСААРАА ТӨРД АЖИЛЛАСАН ХҮН ХЭРХЭН МЯНГАТ МАЛЧИН БОЛСОН НЬ СОНИН БАЙНА-

Тэр талаар эргэн саная. Хурандаа Д.Дамдинцэрэн өмнө нь ШШГЕГ-ын Шийдвэр гүй­цэт­гэлийн албаны дарга, ерөнхий шийдвэр гүй­цэт­гэгч байсныг дээр дурьдсан. Өөрөөр хэлбэл, ерөнхий шийд­вэр гүйцэтгэгчийн хувьд шүүхийн шийдвэр гүй­цэт­гэлтэй холбоотой хуу­лийн хэрэгжилт, ШШГЕГ-ын хэмжээн дэх шийдвэр гүй­цэтгэлийн санхүү, мөнгө төг­рөгтэй холбоотой бүхий л асуудлыг шийдэх эрх мэдэл бүхий эрхэм байв. Түүнийг Хадгаламж зээлийн хоршоодын хураагдсан хөрөнгө, олон банк дараалан дампуурсан үеүдийн хураагдсан хөрөнгө гэхчлэнд нэлээдгүй хутгалдсан гэдгийг шийдвэр гүйцэтгэгчид ярьдаг. Тодорхой баримт, факттай мэдээллээс дурьдахад “Жаст”-ын Ш.Батхүү­гийн мэдэлд байсан “Хад­галамж” банкийг Төрийн банкинд нэгтгэсэнтэй холбогдуулан Төрийн банкны Дотоод хяналт, аудитынхан банк­ныхаа хэмжээнд хяналт шалгалт явуулсан байдаг. Тэр дундаа Хад­га­ламж банк төрийн банктай нэгдэж хаагдсан дансанд шалгалт хийх үеэр Бөхийн өргөөний дэргэдэх салбараас ноцтой “Но” илэрсэн нь мань Д.Дамдинцэрэнд холбогдсон асуудал байлаа. Тодруулбал, “Хадгаламж”-ийг Т­ө­рийн банкинд нэгтгэхээс хэдэн сарын өмнө тус салбар руу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны Төлбөр төлөгч, авагчийн харилцах данс “Голомт” банкнаас шил­жиж очсон байж. Ин­гэхдээ Д.Ядамдорж даргын “Голомт”-ын захиралтай хий­сэн шиг яг адилхан гэрээг үзэг­лэсэн байгаа юм. ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэлийн газрын /дарга нь Д.Дамдинцэрэн хурандаа/ ерөнхий нягтлан бодогч, дэд хурандаа н.Алтанхуяг, “Хадгаламж” /хуучнаар/ банкны Бөхийн өргөө салбарын захирал н.Лхагвадорж нар гарын үсэг зурсан эл гэрээ бүхэл бүтэн зургаан сарын туршид үргэл­жилсэн. Энэ хооронд Нийслэлийн шийдвэр гүй­цэтгэлийн албаны 2 000 000 000 /Хоёр тэрбум/ ор­чим төгрөг тус салбар дээр байршиж байсан байдаг. Нийтдээ 7.5 хувийн хүү тооцох гэрээ хийсэн атал Шийдвэр гүйцэтгэх албаны дансанд 3.5 хувийн хүүгийн төлбөр ордог байж. Дундаас нь алга болж байсан дөрвөн ху­вийн хүүгийн төлбөр Төрийн банкны дотоод аудитаас хийсэн дээрх шалгалтаар тийнхүү ил болсон байдаг. Өөрөөр хэлбэл, хоёр тэрбум төгрөгийн дөрвөн хувь болох сар тутмын 80 сая, нийт зургаан сарын хагас тэрбум орчим төгрөгийн асуудал тухайн дансыг байршуулах эрх мэдэлтэй байснаараа Д.Дамдинцэрэн хурандаад зайлшгүй хол­богддог юм билээ. Тэгэхээр бүх насаараа, шийдвэр гүйцэтгэх байгууллагад цаг наргүй ажиллаж, мал маллах, хувийн бизнес эрхлэх ямар ч чөлөө завгүй зүтгэсэн хэрнээ учиргүй баяжсан түүний хөрөнгөжсөн түүхийг зайлшгүй шалгамаар. Одоогоос тав, зургаан жилийн өмнө л гэрээсээ алтан бурхан, буу, мөнгөн тоногтой эмээл хазаар, их гарын 10 гаруй мөнгөн аяга сэлтээ, автомашинаасаа мөн төдий дайны эд зүйлээ алдаж явсан хөрөнгөтэй хурандаа шүү дээ. ШШГЕГ-аас албан хаагчдадаа зориулсан орон сууц барих тоолонд байр сугалсаар дөрөв, таван ч орон сууцтай болчихсон гэх мэдээллийг ажилтнууд нь өгч байна. Түүнчлэн удам дамжин, бүх үеэрээ мал малласан малчдаас ч илүү малжиж, үнэ хөлс тооцолгүйгээр хоригдлуудаар маллуулдаг “МЯНГАТ МАЛЧИН” тэрбээр Ганц худагийн хүүхдийн төлөөлөгч байхдаа хэрэгт холбогдсон хүүхдүүдийг хамгийн их “яргалж” зовоодог, тийм ч учраас хамтран зүтгэгчид нь битүүхэн “ярга” хэмээн хочилдог байсан юм байх. Ийм хочит хүн ШШГЕГ-ын Шийдвэр гүйцэтгэх албаны даргаар ажиллаж байх үеийн эрүү шүүлт, залхаан цээрлүүлтийн хариуцлагыг асууж, гэм буруугийн тооцоо хийх байтал яахаараа ч Ерөнхий газрынхаа дарга болон дэвшиж байдаг юм. Эрүү шүүлт, яргалалтын баримт мэдээллээр нийгмийг цочроосон, С.Зоригийн хэрэгт гэмгүй хүмүүсийг олон удаагийн хүн амины хэрэгтнээр яргалуулан байж хэрэг хүлээлгэсэн гэх жигшүүрт цаг үед ШШГЕГ-ыг удирдчих хэмжээний чадварлаг, хүний эрхийн хуульчид энэ улсад алга гэж үү.

 эх сурвалж: niigmiintoli.mn

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 51 минутын өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 1 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 1 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 2 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 2 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 3 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 3 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа 17 цагийн өмнө
Н.Энхбаяр: Гэрээний дагуу сонгуулиар МАХН-д 30 хувийн квот олгоно уу гэсэн саналаа тавьсан 17 цагийн өмнө
Ч.Ундрам: Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн төв "Алтан гурвалжин" байх болно 18 цагийн өмнө
Э.Батшугар:Баялагийн сангаар дамжуулж өндөр өсөлттэй эдийн засгийн статистик тоог өрхийн хаалгаар оруулах боломжтой 18 цагийн өмнө
Төв цэнгэлдэх хүрээлэнг 100 хувь нийслэлийн эзэмшилд авлаа 19 цагийн өмнө
Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгогдсон бүх эрх зөрчигдөж байна 19 цагийн өмнө
Гадаадын иргэд зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил эрс нэмэгдэж байна 20 цагийн өмнө
Б.Бат-Эрдэнэ: Жуулчдын тоог нэмэгдүүлэхийн тулд зочид буудлуудын орны тоог нэмэгдүүлэх шаардлагатай 20 цагийн өмнө
Н.Энхбаяр: Намайг баривчлах даалгаврыг Ц.Нямдорж өгч байсан гэж сүүлд Ц.Элбэгдорж хэлсэн 21 цагийн өмнө
Г.Ариунбуян: Намайг хариуцлага хүлээ гэвэл хүлээхэд бэлэн 21 цагийн өмнө
“Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн орон нутгийн форум-2024” Булган аймагт 21 цагийн өмнө
Наадмын нээлт, хаалтыг Ц.Батнайрамдал найруулна 21 цагийн өмнө
Их сургуулиудыг орон нутгийн нээлттэй боловсролын төв болгох эхлэл тавигдлаа 22 цагийн өмнө