АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Twitter”-ээр ээлжит удаагаа алдаатай жиргэж олон нийтийн доог тохуу болов. Тэрээр Их Британид айлчилж, Британийн хатан хаан, угсаа залгамжлагч Уэлсийн хунтайжтай уулзсан гэж бичих гээд үсэг алдаж орхисны улмаас “халим”-тай уулзсан болж олныг хөгжөөлөө. Хунтайжийг нь халим болгосонд англичууд ихэд бухимдан Трампын доог тохуу болгожээ.
Трамп нь үүнээс өмнө Сарыг Ангараг гарагийн нэг хэсэг гэж жиргээд одон орны талаар ямар ч мэдлэггүй гэдгээ харуулж олны тохуу болж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна