ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ЗАСГИЙН ГАЗРЫГ ӨӨРИЙН ГАРААР “ЗОЛИГТ ГАРГАНА”

О.Шүрэнцэцэг
2019/06/17

Өнгөрсөн хоногуудад болж өнгөрсөн үйл явдлууд У.Хүрэлсүхийн Засгийн газарт хариуцлага хэр байгааг харуулав. ЖДҮ-ээр жинтэйхэн баалуулж “дэнжигнэж” байсан Засгийн газраа Ерөнхий сайд шударга ёс, хариуцлага, ард түмэн, амь нас гэх мэт том том үгээр аварч гарсан. Хариуцлагын сэлмээ сэтгэлд гялалзуулсан тэрбээр нүдэнд харагдах хариуцлагатай өөрчлөлтийг хийсэн нь тун цөөхөн. Тиймдээ ч түүний Засгийн газар салбар бүртээ асуудал тарьж ард түмний хийгээд улс орныхоо нэрийг харлуулж шүүмжлэл дагууллаа.

Хамгийн сүүлийн жишээг дурдвал эх орноо төлөөлөн гадаад улсуудад сууж буй дипломат албаныханы хар тамхи хил давуулж байгаад баригдсан хэрэг гарсан. Энэхүү хэргээс үүдэж Д.Сумъяабазар сайдыг Германы хил дээр саатуулж, тусгай өрөөнд оруулж бүх ачааг нь шалгажээ. Тэрбээр тус улсын гаалийнханд “Би УИХ-ын гишүүн, сайд хүн байна” гэж хэлээд ч тусыг эс олжээ.

Тэгэхээр дипломат албаныхан хар тамхины хэрэгт холбогдсон учраас сайдыг нарийвчлан шалгасан хэрэг. Өөрөөр хэлбэл, Монголчуудын Европ руу гардаг гол гарц ийнхүү чангарч байгаа нь өндөр албан тушаалтанд ингэж нөлөөлж байгаа нь жирийн иргэдэд яаж нөлөөлөх нь ойлгомжтой. Гэтэл ийм ноцтой хэрэг хийсэн дипломат албаныхаа хүмүүсээ ГХЯ хаацайлж мэдээллийг нууцлан хав дарж байсан нь аймшигтай. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийг хав дар гэсэн үүргийг ч гуравдугаар хүн өгсөн байж болзошгүй гэх хардлага улстөрийн хүрээнийхний дунд байна.

Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсруу албан айлчлал хийхийнхээ өмнө энэ асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд анхааруулга, сануулга хоёрыг хамтад нь өгснөө өчигдөр зарласан юм. Тэрбээр 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн Е/38 дугаар албан бичгээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, Засгийн газрын шугамаар томилогдсон дипломат албаны ажилтнууд тусгай эрх, хамгаалалтаа ашиглан тамхи, мансууруулах бодис худалдаалах төрлийн гэмт үйлдэлд холбогдож, улс орны нэр хүндийг гадаад орчинд үлэмж хэмжээгээр унаган, үндэсний аюулгүй байдалд хохиролтой, сөрөг нөлөөлөл бүхий асуудлууд үүсгэж байгааг анхаарч, дорвитой арга хэмжээ авах шаардлагатай болсныг сануулсан нь түүний Засгийн газар огцроход хангалттай болсон гэдгийг анхааруулсан явдал байв. Энэхүү дуулиан намжиж амжаагүй байхад кабинетийнх нь сайд нар ар араасаа асуудал дагуулж нийгмийн сүлжээг доргиох болсон.

Тэгэхээр Ерөнхий сайд нь кабинетаа хянаж чадахгүй байгаа энэ үед хотын дарга С.Амарсайхан даарин дээр нь давс нэмж зарим нэг газрын дарга нарыгаа ажлаас нь хууль бусаар чөлөөлсөн гэх асуудлаар шүүхийн хаалга татаж эхэлсэн. Ямартай ч Засаг дээрээ ч нийслэл дээрээ ч ашиг сонирхол, эрх мэдлээрээ нэгдсэн У.Хүрэлсүхийн багийнхан бултаараа суга үсрэх, эвгүйтвэл Засгийн газар тэр чигээрээ дэнжигнэж мэдэхээр том асуудал үүслээ гэсэн үг.

Өөрөөр хэлбэл, энэ бүхэн Ерөнхийлөгчийг Киргизээс ирсний дараа тун яаралтайгаар шийдэгдэх асуудлын номер нэгд бичигдэх болсон нь нууц биш. Тэгэхээр У.Хүрэлсүх энэ удаад ямар нүүдэл хийж, ард түмний тархийг ямар гоё сайхан үгээрээ булах бол гэдэг нь анхаарал татаж байна.

эх сурвалж: niigmiintoli.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн бүтээмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр Польш улсын “Акпил” компанитай хамтран ажиллана 3 цагийн өмнө
Иргэд хямд үнэтэй гурил идэх боломжтой боллоо 5 цагийн өмнө
“Mongolia fashion week 2024” хувцас загварын салбарын нэгдсэн арга хэмжээ болно 5 цагийн өмнө
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг баталлаа 6 цагийн өмнө
Таван шарын нүхэн гарцын хөдөлгөөнийг 6 дугаар сард нээнэ 7 цагийн өмнө
“Амгалан” дулааны станцын суурилагдсан хүчин чадлыг 116 МВт-аар өргөтгөлөө 7 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд ихэнх нутгаар цасан болон шороон шуургатай байхыг анхааруулж байна 7 цагийн өмнө
Хотын гол гудамж замуудыг шинэчилж, дугуйн замыг өргөтгөнө 7 цагийн өмнө
​ТМоторс auto showroom нь автомашины салбар дахь хамгийн ТОМ урамшуулалтай өдөрлөг хийнэ 7 цагийн өмнө
Л.Оюун-Эрдэнэ: МАК компани одоо хангалттай, аятайхан байгаарай 8 цагийн өмнө
"Гранд Монгол" нэгдэлд “Ардчилсан хүчний холбоо” нэгдлээ 8 цагийн өмнө
Ж.Энхцэцэг: Эмч, сувилагч нар эм оруулж ирдэггүй, С.Энхболд дэд сайд эмнэлгүүдэд эм шахдаг 9 цагийн өмнө
Гурван хүүхэдтэй хэлний бэрхшээлтэй ээжид туслах хандивын аянд нэгдээрэй 11 цагийн өмнө
"Чингис хаан нисэх буудал “4 од” зэрэглэлийн үнэлгээ авчээ 11 цагийн өмнө
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулна 12 цагийн өмнө
"Малжуулах хөтөлбөрөөр нэг малчинд 8 сая хүртэл төгрөг болгож нэмэгдүүлнэ" 13 цагийн өмнө
ТАНИЛЦ: Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь 13 цагийн өмнө
Ж.Энхжаргаланг “Төв цэнгэлдэх хүрээлэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томиллоо 13 цагийн өмнө
Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна 13 цагийн өмнө
“Тогтвортой хөгжлийн зорилго ба хувийн хэвшлийн оролцоо” сэдэвт сургалт ажилттай зохион байгуулагдлаа Өчигдөр