УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдааны үеэр “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг эрэн сурвалжилж, олж ир” гэх үүргийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд өгсөн байна. Тэрбээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатыг үүрэг, чиглэл болгосон зарим ажлыг хийхгүй байна гэж шүүмжилсэн юм.
Тодруулбал, УИХ-аас Засгийн газрын зарим сайд Туул голын эрэг дагуух зөвшөөрлүүдийг цэгцлэх, шаардлагатай тохиолдолд цуцлах чиглэл өгсөн. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ асуудалд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат анхаарахгүй, ажлаа хийхгүй байгааг шүүмжилсэн юм.
эх сурвалж: niigmiintoli.mn
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна