Энэтхэг зүүн хойд нутаг дахь Бихар мужид сар гаруйн турш хэт халуун байгаагаас болж 29 хүн нас барсан тухай “Times of India” мэдээлж байна. Мөн хэт халуунаас болж 30 гаруй хүний бие муудан эмнэлэгт хүргэгджээ.Энэ жил борооны улирал оройтож байгаагаас хуурай улирлын халуун буулгүй удаж байгаа юм байна. Бихар хотноо гэхэд сүүлийн хэдэн долоо хоногт өдрийн турш +40 градусаас буусангүй. Нью-Делид бол бүр ч халж, долоодугаар сарын 10-нд +50 градусаас давснаар Энэтхэгийн нийслэлд цаг агаарын ажиглалт хийж эхэлснээс хойших хамгийн халуун өдөр болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна