Үргэлжлэн орсон хүчтэй аадар борооны улмаас Төв аймгийн Баянхангай суманд зам тээврийн ноцтой осол гарч таван хүн амь насаа алджээ. Тодруулбал, Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан “Ланд крузер 200” маркийн суудлын автомашин өчигдөр 18.26 цагт замын хажуу руу унасан байна. Машинд зургаан зорчигч явсан бөгөөд ослын улмаас 35-47 насны дөрвөн хүн, 5 настай хүүхэд газар дээрээ нас барж, 11 настай хүүхэд хүнд гэмтжээ. Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 11 настай хүүхдийг эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгчээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна