Казахстаны Гадаад харилцааны яам нь Энэтхэгийн бизнесмэнүүдтэй явуулдаг хамтын ажиллагаагаа илүү эрчимжүүлнэ гэдгээ мэдэгджээ. Энэ хоёр улсын худалдааны эргэлт 2018 он 26,5 хувиар өсч 1,2 тэрбумд хүрчээ. Казахстан нь Энэтхэг рүү хийх экспортоо жилийн дотор 30,1 хувиа өсгөж 954 сая долларт хүргэсэн бол тус улсаас авдаг импорт нь 14,2 хувь өсч 243 сая доллар болсон байна.
Энэтхэг ч цаашид Казахстанд хийх хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх сонирхолтой байгаа аж. Уул уурхай болон хөдөө аж ахуйн салбарт хэд хэдэн төсөл хэрэгжүүлэхээр хэлэцээ хийж байгаа. Бодитоор хэрэгжиж эхэлсэн төслүүдээс Чимкентэд баригдаж байгаа “Disney Land” цогцолбор барих ажил хамгийн томд орж байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна