ШӨХТГ-аас шатахууны үнээ үндэслэлгүй нэмсэн газруудыг үнээ буулгаагүй тохиолдолд тусгай эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар мэдэгдэж байю. Харин УУХҮЯ-нд шатахууны үнийн зөвлөл хуралдаж шатахууны үнийг бууруулах боломжтой гэж мэдэгдсэн юм. Хөдөө орон нутагт АИ-92 автобензин 2080 төгрөгт хүрээд байгаа билээ.
ОХУ-ын Роснефть компанийн Ангарский нефть, химийн үйлдвэрийн үнэ, Сингапурын бирж дээрх нефтийн үнэ буусантай холбоотойгоор шатахууны үнийг буулгах боломж бүрдэж байгаа юм байна.
Тэгвэл өнөөдрөөс зарим шатахуун импортлогч компаниуд АИ92 шатахууны үнийг 50-60 төгрөгөөр буулгана гэдгийг албан бус эх сурвалжууд мэдээлэж байна. Ингэснээр АИ92 шатахууны үнэ 1880-1890 төгрөгийн үнэтэй болох юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна