167-Р АНГИД ЦЭРЭГ БУУДУУЛСАН ХЭРЭГ ГАРЧЭЭ

Н.Мижидмаа
2019/06/18

10-аад хоногийн өмнө Өмнөговь аймгийн 167-р цэргийн ангид харуулд гарч байсан 19 настай байлдагч Б буудуулсан хэрэг гарчээ. Бууны сум байлдагчийн цээжний баруун хэсгээр нэвт гарсан байна. Байлдагч Б нь өнгөрсөн оны 10-р сард цэргийн албанд татагдсан нэгэн байжээ. Хэрэг гарсан даруйд шархадсан байлдагчийг Цэргийн төв эмнэлэгт авчран хэвтүүлэн эмчилж байгаа юм байна. Харин байлдагчийг хэн буудсан нь тодорхойгүй байна. Эх сурвалжийн мэдээллээр байлдагч харуулд гарч байх үедээ өөрийгөө буудсан гэх тайлбарыг цэргийн ангиас нь өгч байгаа гэх мэдээлэл байна. Гэвч харуулын цэргийн буу сумгүй байдгийг эх сурвалж нотолж байгаа юм. Ямартай ч, цэргийн эрдэмд суралцахаар явсан хүү бууны шархтай, азаар амьд үлдээд байна. Батлан хамгаалах салбарт цэргийн эрдэмд суралцахаар мордсон олон хүү эрүүл мэнд, амь насаараа хохирсон. Гэвч хариуцлага дээшилж, цэргийн аюулгүй байдал хангагдаагүй нь нэгэн жишээ энэ болж байна. Энэ талаар ЗХЖШ-аас тодруулахад, "хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа тул мэдээлэл өгөх боломжгүй" гэлээ. Бид энэ хэргийн мөрөөр үргэлжлүүлэн сурвалжлах болно.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Хугацаа дууссан, шошгын зөрчилтэй бэлэн гоймон худалдаалж байжээ 51 минутын өмнө
Д.Сосорбарам: Шүүхийн шийдвэргүйгээр хувийн өмчийг дээрэмддэг коммунист улс болсон байна 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: МАН одоо боль... 1 цагийн өмнө
Да.Ганболд: C.Зориг агсны амиа алдсан хэргийг сонгууль бүрээр ярьдаг нь жам боллоо 1 цагийн өмнө
Mонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Киргиз Улсын Парламентын дарга Нурланбек Шакиев бараалхав 1 цагийн өмнө
ХЭҮК: ББСБ-аар авсан автомашинд эзэнд нь мэдэгдэлгүй GPS суулгаж байгаа нь эрүүгийн ялтай үйлдэл 2 цагийн өмнө
З.Нарантуяа: Үг хэлэх эрх чөлөө хумигдсан нь ардчиллын ухралтад шууд нөлөөлсөн 3 цагийн өмнө
Сонгууль 2024: Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дэвшүүлж буй горилогчид 4 цагийн өмнө
Стэнфордын Их сургуулийн профессор, доктор Жи Вук Шин тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав 4 цагийн өмнө
Түрээсийн орон сууцны оршин суугчийг сонгон шалгаруулах журмын санал боловсруулжээ 5 цагийн өмнө
Л.Алтан-Үйлст хүү 3 настайгаасаа эхлэн уран зураг зурж, 80 гаруй уран бүтээлийг гаргажээ 5 цагийн өмнө
Б.Гансүлд: 70 сая төгрөгийн бараа маань замдаа шатсан ч шантралгүй зүтгэж "Сүлдээгийн дэлгүүр"-ээ нээсэн 5 цагийн өмнө
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд 6 цагийн өмнө
Бие даан нэр дэвшигч 77 иргэн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар илгээжээ 6 цагийн өмнө
Алба хаагчдын хувцас хэрэглэл, техникт 25 тэрбум төгрөг зарцуулна 6 цагийн өмнө
Үйл явдал: Гурилын үнийн талаар мэдээлнэ 6 цагийн өмнө
Сонсголонгийн гүүрийн нэг талын чиглэлийг түр хугацаагаар хаалаа 6 цагийн өмнө
Нийслэлд 6 градус дулаан байна 7 цагийн өмнө
Н.Алтаншагай: Монголын хүүхэд, залуучуудын оюуны хөгжлийг дэмжих, гоо зүйн боловсрол олгох нөхцөл бүрдлээ 20 цагийн өмнө
“Талын Монгол” өдөрлөг хоёр дахь жилдээ хэрэглэгчдэд зах зээлийн хамгийн ДООД ҮНЭЭР бэлэг барина 22 цагийн өмнө