Энэ даваа гарагт элсэлтийн ерөнхий шалгалт орон даяар эхэлсэн байгаа билээ. Тэгвэл зарим сургууль дээр шалгалтын материалд алдаа гарсан талаар шалгуулагч болон эцэг эхчүүд мэдээлж байна.Тодруулбал, “Шинэ эрин” сургууль явагдаж байгаа математикийн шалгалтын А бариант 6 онооны Б бариант 5 онооны тест алдаатай байсан гэдгийг шалгалт авч байгаа багш нар өөрсдөө хүлээн зөвшөөрчээ.Багш нарын хэлснээр алдаатай бодлогын оноог бүх хүүхдэд автоматаар нэмж өөрсдөдөө амар байдлаар шийдэх гэж байгаа талаар эцэг эхчүүд хэл ам гаргажээ.
Шалгалт өгч байгаа хүүхдүүдийн эцэг эхчүүдийн хэлж буйгаар ядаж 75 аас дээш оноо авсан хүүхдүүдийн аав ээжүүд сургуультай очиж уулзаж өргөдөл гомдолоо бичгээр өгвөл өндөр оноо авсан хүүхдүүдийн дунд дахин шалгалтыг зохион байгуулах боломжтой бас нэг хувилбар байгаа юм байна.
Одоогоор шалгуулахаар хоёр газар өргөдөл гаргаж өгсөн байгаа. Мөн сургуулийн удирдлагаас өнөөдөр уулзаж тайлбар авна гэж ярьцгаажээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна