ХЯТАДАД ХАР ТАМХИТАЙ ХОЛБООТОЙ 109 МЯНГАН ХЭРЭГ БҮРТГЭГДЖЭЭ

О.Шүрэнцэцэг
2019/06/19

Хятад нь 2018 онд хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 109,6 мянган хэрэг бүртгэгдэж, тэдгээрийн хүрээнд 67,9 тонн мансууруулах бодис хураан авсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлж байна.Эдгээр гэмт хэргийн хүрээнд сэжигтэн 137,4 мянгыг баривчилж, донтолттой хүн 279 мянгыг хордлого тайлах албадан эмчилгээнд явуулсан байна. Түүнчлэн сүүлийн үед тусгайлан өсвөр насны хүүхдүүдэд зориулсан мансууруулах бодисын төрөл бий болсон тухай Хятадын мансууруулах бодисын эргэлтийг хянах үндэсний комисс (CNNCC) анхааруулжээ.

Түүнчлэн Хятадын хууль хяналтын байгууллагууд сүүлийн үед эрчимтэй газар авч байгаа хар тамхины онлайн наймааг таслан зогсоох талаар өргөн хүрээтэй арга хэмжээ авах болсон байна. Тухайлбал, Хятадын хамгийн баян муж гэгддэг Жанши, хамгийн том хот Шанхайд цагдаа нар онлайнаар хар тамхи борлуулах ажиллагаа явуулж 2018 онд 2062 сэжигтнийг баривчилж, 257 кг мансууруулах бодис хураан авчээ.Хятадын эрх баригчдын авч байгаа энэ мэт арга хэмжээний үр дүнд 2018 хар тамхинд донтогчдын тооны өсөлт 2017 оныхоос 26,6 хувиар буурсан аж.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Х.Булгантуяа: Цалинтай ээжийн 50 мянгыг нэмэх санал хүргүүлсэн 3 цагийн өмнө
Ирэх сард ихэнх нутгаар хүйтэн байна 3 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс эмч, багш нарын үндсэн цалин нэмэгдэж, 1.4 сая төгрөгт хүрнэ 4 цагийн өмнө
Зам засварын ажил ирэх сарын 10-наас эхэлнэ 5 цагийн өмнө
​П.Баттөр: Хоёр охиноо төрөхөд хүйг нь тасалж байлаа, эхнэрээ яаж зовж төрснийг харсан эр хүн гэр бүлээ хэзээ ч орхихгүй байх 6 цагийн өмнө
Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ 7 цагийн өмнө
Сурагчид өнөөдөр хичээллээд амарна 7 цагийн өмнө
Танилц: Өнөөдөр цахилгаан хязгаарлах байршлууд 7 цагийн өмнө
Ойрын хоёр хоногтоо салхитай хүйтэн байна 8 цагийн өмнө
Ц.Цэрэнпунцаг: Надаар манай нам дутахгүй ч эхлүүлсэн том ажлуудаа гүйцээх хүсэл байна 23 цагийн өмнө
​Б.Баярсайхан: Намайг төрд хэрэгтэй гэвэл би нэр дэвшинэ Өчигдөр
Бага тойруугийн 30 гаруй байршилд өдрийн цагаар зогсоол хамгийн эрэлттэй байна Өчигдөр
Сэлэнгэ аймгийн ОБГ: Ц.Гансүхийг хайхад бэлэн байгаа ч уул руу цас их тул хайлт үр дүнгүй байх эрсдэлтэй байна Өчигдөр
Маргааш нийслэлийн зургаан дүүрэг болон Төв аймгийн зарим байршилд цахилгаан хязгаарлана Өчигдөр
Дөрөвдүгээр сард зохион байгуулагдах хүчит бөхийн барилдааны хуваарь Өчигдөр
Хүүхдийн паркт амьтны хүрээлэн ажиллаж байна Өчигдөр
ЭМЯ: Ямар ч лоббид өртөхгүй электрон тамхины хуулийг оруулна, олон нийтийн газар татахыг хориглоно Өчигдөр
Б.Чойжилсүрэн: 10 хүн угаартаж нас барсан байна лээ, хариуцаж байгаа хүнээс нь очоод асуучих Өчигдөр
Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх байршлууд Өчигдөр
Цасан шуурганаар сураггүй болсон хоёр иргэнийг хайж байна Өчигдөр