АНУ-ын Калифорни мужийн түүхэн дэх хамгийн том түймрийн буруутан болох нь тогтоогдсон "Pacific Gas and Electric" компани нь 1 тэрбум долларын торгууль төлөхөөр болсон тухай "Associated Press" мэдээллээ.Түймэрт өртсөн 14 суурингийн захиргаа ба компанийн төлөөлөгчид торгуулийн хэмжээг эцсийн байдлаар тохиролцсон аж. Торгуулийн мөнгийг түймэр унтраахад зарцуулсан татвар төлөгчдийн хохирлыг нөхнө.
Мөн тодорхой хэмжээний мөнгийг 2015 ба 2017 оны түймрийн үеэр тус мужид учирсан хохирлыг нөхөхөд зарцуулна.Калифорни мужийн галт түймэртэй тэмцэх алба нь "Pacific Gas and Electric" эрчим хүчний компанийг ойн түймрийн гол буруутан гэж тавдугаар нэрлээд байсан. Харин зургаадугаар сард түймрийн шалтгаан нь барилгын ажлын үед алхаар ажиллахад үсэрсэн цог эсвэл улайссан төмрийн хэлтэрхий байсан гэж мэдэгдсэн юм.
Өнгөрсөн оны зун Калифорни мужид дэгдсэн түймрийн улмаас Колуза, Лейк, Мендосино тойргуудад нийт 150 байшин, 280 байгууламж шатаж, олон мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бөгөөд галын унтраах үеэр нэг гал сөнөөгч амиа алдсан.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна