Японы хойд нутагт болсон газар хөдлөлтийн улмаас гэмтсэн хүний тоо 30 хүрсэн тухай "Киодо" агентлаг мэдээлж байна. Тус агентлаг мэдээлж буйгаар гэмтсэн хүмүүсийн хоёр нь хүнд гэмтсэн бөгөөд сураггүй алга болсон хүмүүсийн тухай мэдээ ирээгүй байна. Одоогийн байдлаар аюулгүй газар руу нүүлгэн шилжүүлсэн ихэнх хүн орон гэртээ буцаж ирсэн байгаа аж.Өмнө нь газар хөдлөлтийн улмаас 26 хүн гэмтсэн тухай Японы эрх баригчид мэдээлж байсан юм. Зургаадугаар сарын 18-нд Японы хойд нутагт 6,7 магнитуудын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас хөрсний гулгалт үүсч, цахилгаан эрчим хүч тасалдсан байна.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна