УБТЗХНН-ийн даргаар ажиллаж байхдаа 1.5 тэрбум төгрөгөөр өөртөө хаус худалдан авсан Л.Пүрэвбаатарын байшинг албадан чөлөөлөх ажил үргэлжилж байна. Гурван шатны шүүхийн шийдвэр гарч, ШШГГ-ын ажилтнууд хууль хэрэгжүүлэхээр ирсэн ч Л.Пүрэвбаатар болон түүний гэр бүлийнхэн хаусаасаа гарахгүй байна. Тодруулбал, өмгөөлөгчөө дуудаж ирүүлж, хамт байлгана гэж хэлээд албаны хүмүүсийн мэдэгдэл авахгүй байгаа юм. Энэ талаар НШШГГ-ын дэд дарга Э.Дүүрэнцэнгэл "ямар ч байсан чөлөөлнө" гэж бидэнд хэллээ. ШШГГ-ын ажилтнууд болон тухайн гэр бүлийнхний зүгээс биднийг сурвалжилга хийхийг зөвшөөрөөгүй юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна