Туркмений эрх баригчид "Western Union" системээр дамжуулан хилийн чанад руу мөнгө илгээх шинэ журам гаргасан тухай "Turkmen news" мэдээлэв. Тус журмын дагуу эцэг, эхчүүд гадаадад сурч байгаа хүүхдэдээ мөнгө явуулахдаа хүүхэд нь улсдаа эргэж ирэхдээ явуулсан мөнгийг нь буцааж авчрахгүй гэсэн баталгаа өгч гарын үсэг зурдаг болно.
Ингээд зогсохгүй гадаадад сураад буцаж ирсэн оюутанд гааль дээр шалгалт хийхэд эцэг, эхийнх явуулсантай адил эсвэл илүү валют гарч ирвэл хураан авч улсын орлого болгож байхаар болсон аж. Дүрэм зөрчсөн оюутанд "Western Union"-оор дамжууланТуркменээс мөнгөн шилжүүлэг авах эрхгүй болох аж.
Шинэ дүрэм нь Туркмений Төв банкных нь тогтоосон албан ёсны ханшаар худалдан авсан гадаад валютыг хар зах дээр өндөр үнээр дамлан худалдахаас сэргийлэх зориулалттай юм байна. Жишээлэхэд, Туркменд 1 ам.доллар нь албан ёсоор 3,5 манат байгаа бол хар зах дээр 18 манат хүрч байна. Үүнийг зарим нь овжноор ашиглан дамлах үзэгдэл газар авч байгаа гэнэ. Тодруулбал, дамчид их хэмжээний манатыг төлбөрийн "VISA" картандаа байршуулаад хил давсны дараагаар эсвэл хилийн чанадад байгаа төрөл төрөгсдөөрөө дамжуулан картнаасаа гадаад валют болгон авч, буцаад Туркмен орж 5 дахин өндөөр үнээр дамлан зардаг болжээ.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна